Хувийн дансандаа төлбөр авч, оочергүй шатахуун олгосон “Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгчийг 2 саяар торгожээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
120
legacy:TES_Petrolium/DJI_00051.jpg

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 162 дугаар захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын хүрээнд шатахууны жижиглэн борлуулалтын үнийг үндэслэлгүй нэмэгдүүлэх, зах зээлд зохиомол хомсдол үүсгэх зорилгоор шатахуун борлуулалтыг зогсоох зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх чиглэлээр Монополын эсрэг газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд энэ сарын 11-ний өдөр “Тэс петролиум” ХХК-ийн ....дугаар салбарын эрхлэгч О нь хэд хэдэн хэрэглэгчдээс өөрийн хувийн дансандаа төлбөр авах замаар дугаарлалт харгалзахгүй давуу байдал олгож, шатахуун борлуулсан зөрчлийг шалгасан байна. Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” зөрчилд хамаарах тул хэргийг шалган шийдвэрлэж, 2,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

tenx-hd
Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Kolonkiinhon chin harin uursdiiguu 126 iin heseg ni geed bodtsiin bishu. Pid pid geel. Ulnihantai haritsahgui e l gj bn. Heseghen zuuriin l asuudal shude. Joohon hunleg baimaar bn

  • Б
    батаа

    арай арай

  • З
    Зочин

    За ёстой хуц за юу

  • З
    Зочин

    Шунал ихэдвэл шулам болно. Хууль шүүхийнхэн шиг шулам болжээ

  • З
    Зочин

    Том жижиггүй мөнгөнд шунах юм эрүүл мэнд чухал болохоос мөнгө чухал биш гэдгийг ойлгохгүй л байнадаа

  • Б
    би

    Иймэрхүү арга хэмжээг хатуу аваад байвал авлигачидгүй болоход нэмэртэй Өнөөдөр үгүй ч өвгөн эмгэн болохдоо өрөө төлөх л болно Үргэлжлүүлээд үрсийн үрс нь төлнө ЖАМ

  • Б
    Б.Өсөхжаргал

    Үндэслэлгүй нэмэгдүүлсэн юм бол одоог хүртэл яагаад эргэж хэвэндээ орохгүй байгаа юм бээ

  • З
    Зочин

    Боохой борооноор гэдэг шиг юм болжээ.

  • З
    Зочин

    200саяаар торгох хэрэгтэй. Яасан их шунал вэ

  • З
    Зочин

    Аааааяааааа аймаар хэцүү ажил хийжээ яаж чадаваа

  • У
    Уншигч

    Бага байна.20саяар торгооч.

  • З
    Зочин

    з4ржнү73н4ж2жшн