MC Collection: Нэг орцны ах дүүсээс 20 жилийн түүхт хамтлаг хүртэл

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 5 мин 22 сек
00


MC Collection хамтлагийн гишүүн С.Цэрэнлхам

-“MC Collection”-той анх хэрхэн холбогдож байсан түүхээ хуваалцаач?

-“MC Collection”-ий MB ах нэг байрны, бүр нэг орцны ах байсан. Багаасаа л нэгнээ мэднэ дээ. Ахтайгаа найзлаад хорь гаран жил болж байна. Хамтлагийн ахлагч Бука ахтай 2008 онд танилцаж байлаа. Танилцсаныхаа дараа хоёрдугаар цомог дээр хамтарч уран бүтээл хийж эхэлсэн. Цомгоо дуусгаад урагшаа сургуульд явахаар болов оо. Сургуулиа төгсөж ирээд шинэ цомогт хамтрахаар шийдсэн.

-Хэсэг хугацаанд завсарлаж байгаад уран бүтээл хийх мэдрэмж хэр байсан бэ?

Хэсэг завсарлаж байгаад ураг бүтээл хийх мэдрэмж нэлээн хөндий байсан. Дууны үг, фловоо яаж өгүүлэх, студид хоолойгоо бичүүлэхэд сандрах сандрал байлаа. Гэхдээ “Аливаа зүйлийг арван мянган цаг хийвэл мэргэшнэ” гэдэг шиг сайн давтаж бэлдсэн. Маш сайн бэлдсэний эцэст дуугаа дуулахад айх айдасгүй болсон доо. Санаж бодсон уран бүтээлээ гаргаж чадсан болохоор урамшаад үргэлжлүүлсэн байх.

-MC Collection бусад хамтлаг дуучдаас юугаараа онцлог вэ?

-Манай хамтлаг олон талын үзэл бодолтой өөр өөр хүмүүс байгаа ч нэг зүйл дээр нэгдэж чаддаг. Цагийг чанд баримтална. Цагтаа цуглана, цагтаа хоолойн бичлэгтээ орно. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагддаг.

-Үндсэн мэргэжил нь юу вэ?

-Би хууль эрх зүйч мэргэжилтэй. Хуулийн салбарын хүн. Одоогоор Сүхбаатар дүүрэгт ажиллаж, амьдарч байна.

-Хамтлагийнхаа хамгийн хамгийнаас дурдвал?

-Манай хамтлаг яг л “Avengers” шиг. Бүгд л тал бүрийн авьяастай. Жаргалан хөгжилтэй, Бука ах мэдрэмжтэй, MB ах авьяастай, Амараа ах аливаа зүйлсийг суурь шинжилгээтэй бодож төлөвлөдөг.

-20 жилийн ойн тоглолтод юу бэлдсэн байгаа вэ?

-Урлаг соёл гэдэг нь аливаа улс үндэстний өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зүйл юм болов уу. Бид монголчуудын мэндийн ёс “Амар байна уу” гэх хүчтэй энергитэй үгийг аялгуу дуу болгон хүргэсэн. Монголчуудын өв уламжлалын нэг нь ардын бүжиг шүү дээ. Тиймдээ ч “Welcome to Mongolia” уран бүтээлд ардын бүжгийг багтаасан. “Uuree Dance”-тай хамтраад ерөнхий боловсролын хүүхдүүдийг дууны клипэндээ оролцуулсан. Мөн гадаадаас ирсэн жуулчдад хүргэх өөрсдийн гэсэн мэндчилгээ үгтэй болсондоо баяртай байгаа. Цаашдаа ч өв уламжлал соёлыг шингээсэн уран бүтээл хийх тал дээр анхаарах болно. Тоглолтод дээрээ “Welcome to Mongolia” дуугаараа гэнэтийн бэлэг барихаар бэлдэж байна.

MC Collection хамтлагийн гишүүн Л. Мандахбаяр

-Ямар дуу тоглогдох вэ хэнтэй хамтрах вэ?

-Манай хамтлаг тоглолтон дээрээ 25-30 дуу дуулахаар төлөвлөсөн. Нэмэлтээр өөрийн соло уран бүтээл болох “Цасанд” “Усан хулгана” гэх уран бүтээлээ хүргэнэ. Тоглолт маань есдүгээр сарын 5нд Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа болно Зочин артистаар олон уран бүтээлчид оролцож байгаа outlaw no name tatar өөр олон хамтлаг байгаа тухайн үед нь зарлагдах болно оо

-MC Collection бусад хамтлаг дуучидтай харьцуулахад юугаараа онцлог вэ

-Манай хамтлаг нь хамгийн их гишүүнтэй хамтлаг хүн хэзээ ч хорогддоггүй гишүүн нэмэгддэг хамтлаг гэдгээрээ онцлогтой

-Өөрийн чинь бодлоор хамгийн царайлаг гишүүн хэн бэ

-Өөрийг чинь хамгийн царайлаг гишүүн гээд байдаг олон фантай байх аа. Манай хамтлаг бүгдээрээ л царайлаг царайны сайхнаар цай сүлэх биш

-Тоглолтын онцлог юу вэ

-Тоглолтын онцлог гэвэл анхны том тайз гэдгээрээ онцлог. Тайз заслыг арай өөрөөр шийдсэн. Бусад нь нууц байгаа. Мөн 20 жилийн өмнөөс дуулагдаж байсан бүх хит дуунууд бүгд дуулагдах болно. Бүжиг дуу хосолсон тоглолт болно.


MC Collection хамтлагийн ахлагч Ө. Бум-Эрдэнэ

-Тоглогдох дуунаасаа хамгийн дуртай дуу нь юу вэ Яагаад тэр дуундаа дуртай вэ

-Тоглолт маань 2026 оны есдүгээр сарын 5нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. MC Collection хамтлагийн 20 жилийн ойн тоглолт төрсөн өдрөөрөө сонсогч залуустайгаа тэмдэглэхээр зорин ажиллаж байна.Хамгийн дуртай дуунаас гэвэл Чамайг санасан дуундаа дуртай хамгийн хайртай гэвэл Түүндээ дуундаа хайртай өөрийнхөө гэр бүлийн хүнд зориулж бичиж байсан

-Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдсан байгаа вэ

-Тоглолтын бэлтгэл ажил үргэлжилж байгаа одоогоор 14 хоног дутуу байна Сүүлийн хоёр гурван хоногт бүрэн зуун хувь гүйцнэ. Ер бид бүхний зүгээс хангалттай бэлтгэл явж байна нь бэлтгэл ханасан

-Тоглолтын бэлтгэл хэзээнээс эхэлсэн бэ

-Тоглолтын бэлтгэл өдөр болгон хийгдэж байна сарын өмнөөс бэлдэж эхэлсэн тоглолтоос дөрөв таван хоногийн өмнө бэлтгэлээ зогсооно доо

-Тоглолтоо дуусгаад орон нутагт тоглолтоо хийх үү

-Ямар ч байсан 9 10 сард гадаадын аялан тоглолтын санал ирсэн байгаа Тийшээ явах байх орон нутгийн тоглолтыг энэ жилдээ чадахгүй бол дараа жилдээ хийнэ гэсэн бодолтой байна

-Зочин уран бүтээлч байгаа юу

-Татар noname outlaw flash бундын тамга руна одоогоор эд нар зарлагдаад явж байгаа. Дахиад ганц нэг нууц байгаа Тэд нарыгаа хадгалж байна

-Хуучны дуунуудаасаа хүргэх үү

-Хүмүүст хүрсэн хоногшсон дуунуудаасаа дуулна Хамтлаг дангаараа 25 30 дуу дуулна

-Тоглолт болохтой холбогдуулан аюулгүй байдлыг хэр хангаж байгаа вэ

-Тоглолтын аюулгүй байдал дээр маш мундаг компанитай хамтран ажиллаж байгаа. Орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан тэнгэрийн болон агаарын камерийн хяналттай. Түүнийг том дэлгэцээр ажиглана маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр хамгаалалтан дээр санаа зоволтгүй

-Насны хязгаарлалт байгаа юу

-Насны хязгаар нь 21 ээс дээш согтууруулах ундаа зарагдах учраас 21 хүрсэн бол асуудал байхгүй

-Тасалбар хэр зарагдаж байна вэ

-Өчигдрийн байдлаар fanzone vip 50 хувиасаа илүү гарсан байна

-Үзэгч сонсогчиддоо тоглолтыг ирж үзээрэй гэсэн гол шалтгаан нь юу вэ

-Бид бүхнийг 20 жил дэмжсэн нийт сонсогчиддоо маш их баярлалаа та бүхэн маань хамтдаа ирээд нэг оройг баярыг маань хуваалцаад хуучин шинэ дуунууд тай маань дурсамжаараа аялаад маш гоё хайрын орой байх болно

MC Collection хамтлагийн гишүүн Г. Жаргалан:

-Нэрний утга нь mc collection гэдэг үгний утга ийм юм болов уу бид өөр өөр салбарын өөр мэргэжилтэй 80 аад оныхон 90 ээд оныхон байна Би бас яг гишүүн нь биш хамтраад 20 жил болчихсон намайг хүмүүс mc collection гэж боддог нь таалагддаг. Бука ахын хэлдэгээр яг л атгасан гар шиг. Энэ хэдтэйгээр байхдаа гунигладаггүй эв нэгдэл гэдгийг харуулдаг хүндлэл гэж зүйл байгаа болохоор урт удаан байгаа юм болов уу хамтлагийн ахлагч маань бүх юмаа хийдэг болохоор айх юмгүй байдаг

-Сэтгэгдэл хэр байна 20 жилийн ойгоороо тоглолт хийх гэж байгаа хэр болно гэж бодож байна

-Бид маш сайн бэлдэж байгаа. Догдолж байна зарим настай хүмүүсийн даралт нь ихсэж байна бүгдээрээ л эрвийх дэрвийхээрээ зүтгэж ажлаад та хэдийнхээ тус дэмээр олон зүйлийг хийж байна маш их догдлол байна. Жоохон айдас байна давах ёстой даваа гэж байдаг бол бас нэг давах даваа нь есдүгээр сарын 5 ны өдөр юм болов уу л гэж бодож байна догдолж хүлээж бэлдэж байна

Р.УУГАНБАЯР