Монголын залуучуудын шигшээ баг AFC U20 Азийн цомын урьдчилсан шатанд өрсөлдөнө

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/08/4e809e4fde2d44728c69009c85236d79.jfif

Монголын залуучуудын шигшээ баг AFC U20 Азийн цомын урьдчилсан шатны I хэсгийн тоглолтуудад эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилтаа эрчимтэй үргэлжлүүлж байна.

Тус тэмцээний урьдчилсан шатны I хэсгийн тоглолтууд Монгол Улсад зохион байгуулагдах бөгөөд манай улсын шигшээ баг Хойд Марианы Арлууд болон Гуамын шигшээ багуудтай өрсөлдөнө.

Монголын шигшээ баг эхний тоглолтоо МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны наймдугаар сарын 31-нд Хойд Марианы Арлуудын шигшээ багийн эсрэг хийх бол есдүгээр сарын 6-нд Гуамын шигшээ багтай тоглоно. Харин хэсгийн бусад тоглолтуудын нэг болох Гуам–Хойд Марианы Арлуудын тоглолт есдүгээр сарын 3-нд болох юм.