Э.Бат-Үүл: О.Цогтгэрэл “Та нар ордны улс төр рүү орж, МАН-ын барьцаанд орсон нь алдаа болсон шүү“ гэж хэлсэн нь цочроо өгсөн

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
70

Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2026.08.24/ Төрийн ордонд болж, “Өөрчлөе, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж буйгаа албан ёсоор зарлалаа.

Аянтай холбоотойгоор Хотын дарга асан Э.Бат-Үүл "Өнгөрсөн хавар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлтэй Дорнод аймгийн иргэдтэй уулзсан. Тэр үеэр О.Цогтгэрэл дарга “ Та нарын гавьяаг мэдэж байна. Гэхдээ алдаа ч мөн байгаа шүү” гэж байсан. Өөрөөр хэлбэл, та нар олон түмний биш ордны улс төр рүү орж сэвтсэн гэсэн. Ингээд Ардын намын барьцаанд орсон.

Одоо бид олон түмэн рүүгээ чиглэж байгаа. Өнгөрсөн 30 жилд ард түмэнд өгөөжөө өгсөн арга хэмжээнүүд бүгд Ардчилсан намын хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд юм. Тэгсэн мөртлөө сонгууль болохоор Ардын нам гардаг. Яагаад Ардын нам ялаад байгаа юм. Тэгэхээр бид өөрсдийн чаддаггүй улс төр рүү орсон гэсэн үг. Ард түмний төлөө жагсаж байсан улстөрчид ордон дотор найраа хийдэг улстөрчид болсон. Олон түмнийгээ гэдэг тэр улс төрийг бид энэ намраас эргүүлж авчирна. Хамгийн түрүүнд шууд л жагсаал цуглаан хийх хэрэгтэй. Сонгогчдын уулзалт хийдгээ болих хэрэгтэй. Фракцаасаа салж чадах эсэх нь намын дарга О.Цогтгэрэлийн манлайллаас бүх зүйл шалтгаална" гэв.

О.ХЭРЛЭН

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 сар өмнө

    Зөв

  • З
    Зочин1 сар өмнө

    Э.Бат-Үүл , Ц.Элбэгдорж 2 АН- с зайлж байж ялалт ирнэ.

  • З
    Зочин1 сар өмнө

    энэ саарал луйварчин өвгөн үхэхээсээ өмнө хэдэн монголчуудыг алалцуулж цус үзэх л сонирхолтой байгаа бирд байх муу бузар

  • З
    Зочин1 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин1 сар өмнө

    Хэ ман-н охин компани нь далайсан газар нь далд орж далласан газар нь ил гардаг хөшигний ард наймаалцдаг л нам болсон биз

  • З
    Зочин1 сар өмнө

    Монгол улсын өнгөрсөн 30 жилийн доройтол бол Элбэгдорж, Бат-Үүл тэргүүтэй ардчилсан луйварчдын буруу. 90-ээд оны залуусын итгэлээр энэ хоёр маш муухай тоглосон. Эдний алдаан дээр МАН, хятадууд хонжоо олж, харин монголын ард түмэн ядуурч хохирсон.

    • З
      Зөв хэлжээ1 сар өмнө

      Зөв Хэлжээ