Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн шүүх хурал өнөөдөр болно

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин 53 сек
120
legacy:erdenesuh tuluulugch/erdenesuhhhhhhhh.png

2003 оноос хойш 22 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ олон удаа хүндээр гэмтээж байсан хэрэгт холбогдоод буй НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /08.24/ Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон. Б.Эрдэнэсүхийг:

-Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/,

-Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/

-ЭХТА-ийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ ангиудаар буруутган яллагдагчаар татсан байдаг.

Эрүүгийн хуулийн тус зүйл заалтуудыг дэлгэрэнгүйгээр хүргэвэл:

11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:

1.1.зодсон;

1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;

1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.12 дугаар зүйл.Хууль бусаар мөрдөж мөшгих

1.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөж мөшгисөн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 сар өмнө

    Ок

  • З
    Зочин1 сар өмнө

    Ялгүй гарах юм биш үү.

  • Х
    Х.Лхагвасүрэн1 сар өмнө

    Иймэрхүү хөлдүүг насаар нь хөлдөөмөөр яллаж тамалмаар бна шүү дээдсээ

  • A
    Altai1 сар өмнө

    Дараагийн хүнээ алахаар нь шийтгэх гээд толгойг нь илээд байгаа хэрэг үү?

  • A
    Altai1 сар өмнө

    Энэ одоо шүүж тоглоод байгаа хэрэг үү үхээгүй бол бүх зүйл нь худлаа гэсэн хэрэг үү? Яг ямар хэрэг нь ингэж зөрчлийн хуулиар ангилагдаад шийтгүүлж байнаа тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл хүчирхийлэл биш юм биш үү шүүх засаглал чинь ийм сонин болцон юм уу? Юундаа 22 жил мэл гэж гарчиг өгөөд байгаа юм бэ дэ зүгээр л хэл амаар доромжлоход л өгдөг шийтгэл юм биш үү

  • З
    Зочин1 сар өмнө

    Энэ хүчирхийллийн хууль болон гэр бүлийн хууль бол нохойн баас

  • Z
    Zochin1 сар өмнө

    Ял нь ямар бага юм бэ. Дахин2 үйлдэгдэх боломж байна ш дээ. Ялаа хүндрүүлээч

  • З
    Зочин1 сар өмнө

    Yasan ewgvi haritsaj muutai hvn be

  • З
    Зочин1 сар өмнө

    Энэ хар пиздад тултал ял өгөх хэрэгтэй энэ нөхрөөс сургамж авах хэрэгтэй ахиж хүчирхийлэл үйлдэхээргүй шүү одоо ч гэр бүл Угалцэцэг билүү ген нь хөгжсөн сармагчин нь хүртэл тоохоос өнгөрсөн бололтой

  • З
    Зочин1 сар өмнө

    Арай хөнгөн ял уу

  • З
    Зочин1 сар өмнө

    Эрүүгийн хууль ийм хөнгөн ялтай байдаг бол хүчирхийлэл үйлдчихээд бараг зүгээр ял эдлэхгүй гарах юм бишүү энэ арай шударга бус юмаа

  • З
    Зочин1 сар өмнө

    nuguu ehneree zoddog elchin said tenger gj bsan haa bna ter nuhur