ЗГ: “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийг албажууллаа

Хоосон
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 8 сек
100
legacy:UchraliinZASAG/0819.png

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийг хуралдаанаар албажуулж, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг өглөө. Дотоодын цэргүүд үйлдвэрийн бүсээс гадна ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, газрын тос дамжуулах хоолойн цогцолбор зэргийг хамгаалах юм.

Мөн энэ өдрийн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарч, хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон бусад албан тушаалтанд өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг “Газрын тосны үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтын талбайд ажиллах үеэр үйлдвэрийн удирдлагын зүгээс үл хөдлөхийн болон газрын татвар зэргээс шалтгаалан төсөл гацаанд орох, санхүүжилт зогсох, татварын өр төлбөр өдөр тутам нэмэгдэж байгаа зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулсан билээ. Тэгвэл үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэн хөгжүүлснээр эхний 10 жилд газрын төлбөр, эхний 5 жилд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөхөөс гадна дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 4 хүртэлх жилээр сунгуулах, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөх борломж бүрдэх юм.

Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн техник, технологийн түвшний үнэлгээг Хүнд аж үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээний салбар зөвлөлөөр шуурхай хэлэлцсэний дараа хөгжлийн төлөвлөгөө, ТЭЗҮ-д үнэлэлт өгөх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, паркийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг мөн үе шаттай, шуурхай шийдвэрлэнэ.

tenx-hd
Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    гол нь үнэхээр газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж байвал одоо яая гэхэв хятадуудтай нийлж засаг төр нь иргэд биднээ хошгоруулах юм биш байгаа

  • З
    Зочин

    Бузар мангас энэ учрал новш

  • З
    Зочин

    Бензины үйлдвэрийг олон жил гацааж,ххйгуул хийхийг нь хүртэл галзуучуудаар зогсоолгох гээд байгаа цаад эзэд нь бензин экспортолдог хэдэн компаны эзэд юм биш үү?

  • З
    Зочин

    Элдэв гааль татвараас чөлөөлүүлж бгаад Хүрэлсүрийн ангижав хүүхэн нилээн юм хусна даа

  • З
    ЗӨВ

    ЭРГҮҮ ШИЗО ОЫ ЮМНУУДЫГ ШУУД БАРИВЧИЛЖ ШОРОНД ХИЙ

  • З
    Зочин

    1 литр бензин үйлдвэрлээгүй үйлдвэрийг хамгаалаад эхлэж дээ!

  • Х
    Х

    Маш зөв тэхгүй бол нөгөө галзуучууд нь очоод ташуурдаад ажил хийлгэхгүй.хорлонтой нөхдүүд шүү.

  • З
    Зочин

    Дотоодын цэрэг гэгч ногоон малгайтнууд юм даа

  • И
    Иргэн

    Зөв шүү .... Гол зүйл болох Бeнзин клонкуудаа төрийн мэдэлд авах нь Үндэсний АБ д маш чухал нөлөөтэй хувьд байгаа Төр д байсан том эрх мэдлүүдээ буцааж авах хэрэртэй Гурил Махаа ч гэсэн төр мэддэг байх ёстой ард түмэн ямар их баярлах бол

    • И
      Иргэн

      Төр гэдэг бол улай нүдэлсэн албан тушаад булаалдсан ханаж цадахгүй мангасууд баына шүү