Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
100
legacy:solongoo.png

Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр руу Г.Солонго, Г.Адилбиш нарын иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн байдаг.

Улмаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлж, 48 цагийн хугацаатай цагдан хориод байсан юм. Тэгвэл Дорнод аймгийн сум дундын анхан шатны шүүх өчигдөр буюу энэ сарын 18-нд хуралдаж, дээрх хоёр иргэнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.

Мөн дашрамд дурдахад, БНХАУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр орлогч Цао Ли “Нутгаа аврагч Чойбалсанчууд” ТББ-ын гэх хүмүүс Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл нь Монголд төдийгүй Хятадад маш их яригдсан гэдгийг мэдэгдэж, энэ явдалд БНХАУ-ын зүгээс санаа зовж буйг илэрхийлэв. Цаашлаад хуулийн байгууллагууд тухайн явдалд буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэдгээ илэрхийлээд буй.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 сар өмнө

    Наад галзуу юмнууддаа олигтойхон шиг арга хэмжээ аваачээ.сэтгэц нь хэвмйн биш бол шархад руу нь хориочээ.

  • З
    Зочин1 сар өмнө

    Сулла. Монгол хүнээ хамгаалж чадахгүй бж ямар хурдан Хятадуудад үйлчилдэг юм

  • З
    Зочин1 сар өмнө

    Та нар ямар муухай юм бэ??? Хятадын хил дээрхи жолооч нарыг болон наймаанд явж байгаа монголчуудыг ямар муухай дээрэлхэж хохироодог байхад ус балгасан юм шиг бг хирнээ эх орноо 35 зөөсөн баялагыг дахин шинэ газар ухуулах зөвшөөрөлгүй эсэргүүцсэн эх орончидыгоо хужаа нарын шахалтаар шоронд хорин гэдэг чинь Монголын төрийг хэн бариад байнаа??? Жинхэнэ Монгол хүмүүс байна уу??.

  • А
    А.ОТГОНБААТАР1 сар өмнө

    МАНАЙ ХОЁР АРАЙ ДЭНДҮҮ ИЛ ЦАГААН ШАНТААЖ ХИЙДЭГ ! МӨНГӨ ЦАГААН НҮД УЛААН ГЭДЭГДЭЭ ! ХАМАГ ТААГЧИГ АЛААД ХАЯЧИЖ БАЙГАА ЮМ ! ЖАНГАА ХҮРТЭХ НЬ ҮНЭН БА ЗӨВ !!!

  • З
    Зочин1 сар өмнө

    наадуулаа битгий гаргаарай, хорьж бгаад ялыг нь өгөөд явуул

    • З
      Зочин1 сар өмнө

      Монгол хүн ийм юм ярихгүй л дээ Харин ч 2 бүсгүйгээр бахархах хэрэгтэй

  • Z
    zochin1 сар өмнө

    ene metiin orilj hashgirsan elii balai shantaajchin pizdaa avgai nariig shorond ni hataah heregtei ulsiin ner hund gej yum baidag yum shuu erguu alnuud sda

  • З
    Зочин1 сар өмнө

    Цэдэнбалын үед орос ах нараа ингэсэн бол хүнд ял авах бсан уу?

  • З
    Зочин1 сар өмнө

    Ховдод бас дураараа ягийнууд бгаа тэднийг бас

  • З
    Зочин1 сар өмнө

    Зөв. Дураараа янкнуудад зохих шийтгэлийг нь хамгийн хүндээр нь өг.