ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтохын эхнэрийнхээ компаниар 5.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Хоосон
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 45 сек
350
legacy:NasantogtohZTYA.png

Прокурорын байгууллага энэ сарын 10-14-ний хооронд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,795 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ. Дээрх хугацаанд 1,213 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 759 хэрэг шинээр нээж, 189 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тухайлбал, Б.Насантогтох нь Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа:

-2023 оны 11 дүгээр сарын 16-ны хурлаар “Э...” ХХК-ийн уул уурхайн баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгох хүсэлтийг хэлэлцэж, холбогдох шаардлагыг хангаагүй байхад техникийн нөхцөл олгохоор шийдвэрлэн, баталж, эхнэр Ч.А-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Э...” ХХК-ийн нэрээр “М...” ХХК-тай 2024 оны 6 дугаар сарын 20-нд аянгын тросс, дамжуулагч утас нийлүүлэх 5.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

-2019 оны 5 дугаар сарын 09-нөөс 2026 оны 1 дүгээр сарын 15-ны хооронд хөрөнгө орлого нь нийт 3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,

-Бусадтай бүлэглэн “Б...” ХХК-ийн ерөнхий захирал Ц.О-ын хууль бус ашиг сонирхлын үүднээс 2024 оны 3 дугаар сарын 31-нд 257 сая төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн хадам дүү Ч.А-ийн нэр дээр шилжүүлэн авч, хахууль авсан,

Мөн “Р...” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Д.Г-өөс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2022-2025 хугацаанд бэлнээр нийт 202 сая төгрөгийн хахууль авсан,

Авлигын гэмт хэргийн улмаас олсон нийт 2.8 тэрбум төгрөгийн их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашиглан, өөрийн болон хамаарал бүхий иргэдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан гэх Б.Н нарын таван хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хэрэгт (албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (үндэслэлгүйгээр хөрөнгөжих), 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 (мөнгө угаах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Хуваалцах:350

СЭТГЭГДЭЛ (35)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн1 сар өмнө

    Өөрсдийг цаазаар авч үр хүүхдүүдийг цөлж байж авилга зогсооно

  • З
    Зочин1 сар өмнө

    Компютерийн програм шиг юмаар монгол залуусийн секс хийж бгааг өөрсөд нь мэдэгдэлгүү бичиж аваад гадаадийн гаж донтнуудад зардаг

  • Д
    Дуран1 сар өмнө

    Авилгын мөнгөөрөө дандаа дээшээ тушаал ахиж, Авилгын дүнгийн түвшин нь улам өндөрсөж, Авилгын ааганд саагаж явсаар их л өндрөөс үсэрчээ. Бүр нэг хэт тасраад одсон шүү ..

  • Д
    Дүгнэлт1 сар өмнө

    Олон хавар нэгэндээ гэж үнэхээр үнэн үг юм. Эрчим хүчний яаманд бас энэ салбарт бугшсан авилга хээл хахуулийн үйлдэл хэрээс хэтэрсэн шүү!!! Энэ Насантогтох бодлого төлөвлөлтийн газарт авилгыг утгаар нь бодлогоор төвлөрүүлж төлөвлөж ажилласан гэж дүгнэж байна даа.

  • З
    Зочин1 сар өмнө

    энэ хүний бүх хөрөнгийг хураасан юмууу

  • O
    Otgoo1 сар өмнө

    Тавинбэх нь ямарч хэрэг хийгээгүй юу. Гэм зэмгүй л сугарч үлдсэн байх даа

  • З
    Зочин1 сар өмнө

    Арай л дэндүү ааш авиртай болсон байсан шүү! Нүгэл нүдээ олж.

  • Х
    ХУЛГАЙЧ1 сар өмнө

    Энхрий хайрт намын хулгайч даа!!!

  • З
    Зочин1 сар өмнө

    Яасан их шунал вэ бүх хөрөнгийг нь хурааж асрамж хавдрын эмнэлэгт хандивл

  • З
    Зочин1 сар өмнө

    Өсөхдөө өлсөж өссөн тэнэгүүд яаж ч идсэн ханахаа мэддэггүй гэж үнэн бололтой

  • Н
    Новш1 сар өмнө

    Ясыг нь цайтал суулга

  • З
    Зочин1 сар өмнө

    Өмхий хулгайч

  • З
    Зочин1 сар өмнө

    Сайд илүү шаана доошоо бас шаана ялзарсан төр

  • S
    Saraa1 сар өмнө

    Хулгайч нар гэр бүлээрээ нийлж хулгай хийдэг моод дэлгэрээд , үр хүүхдүүд нь бас үргэлжлүүлээд АТГ хууль шүүхийнхэн хянаж цагдаад ч хамар дороос нь хулгайгаа цэцэглүүлээд Монгол улс хулгай луйварчдын эх орон болжээ Олигтойхон яллаад өгвөл хулгайг тасалж чадна Авилга авчихдаггүй юм бол хуулийнхан уг нь хууль шүүхийнхэн хулгайгаа өдийд тасалчихмаар даа

  • З
    Зочин1 сар өмнө

    Золиос уу

  • Х
    Ха1 сар өмнө

    Цагаандаа гарчээ.

  • H
    Hen1 сар өмнө

    Salbariin ner hvnd barsan balai amitan

  • З
    Зочин1 сар өмнө

    Цаазаар авч байж л энэ мэт өлөн гарууд арилна

  • З
    Зочин1 сар өмнө

    Энэ мэтчилэн үлбийсэн хулгайчуудыг сайн шалгаад зохих ял шийтгэлийг нь эдлүүлээд байвал дара дараачийн хулгайчууд хулгай хийх сэдэлгүй болно доо!!!

  • З
    Зочин1 сар өмнө

    Энэ бол тэрбум бүүр жижиг хулгай болсоны илрэл айх ичих юмгүй их наядаар хулгай хийсэн Данхын бүлэглэлийг яагаад илрүүлэхгүй байгаа юм

  • Ц
    Цэцэг1 сар өмнө

    Бүх хөрөнгийг нь хураагаад цаазлаачээ

  • З
    Зочин1 сар өмнө

    Авилгал мөнгийг нь хураагаач. Энэ хулгай Хүрэлсүхийг зайлуулахаас нааш арилахгүй

  • З
    Зочин1 сар өмнө

    Tsaazaar avaach ee.

  • З
    Зочин1 сар өмнө

    Албан тушаалтнуудын авилга, тендерийн хулгай замбараагүй боллоо. Ийм луйварчдад өмнөд хөрш шиг хатуухан арга хэмжээ авч цэгцлэхгүй бол албан тушаалтан, хурган дарга нар бүгд хулгайч боллоо. Нөгөө төрийн албан хаагчдын тангараг, ёсзүй цаашаа болжээ.

  • З
    Зочин1 сар өмнө

    Энэ хэрэг яагаад хялбар ажиллагааны шүүхэд шилжиж байгаа юм бол? Ял тохиролцоод хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэж байна уу?

  • З
    Зочин1 сар өмнө

    Энэ пиздануудыг юу хулгайлж байна дараа нь ямар шийтгэл хүлээлгэж байна хариуцлага тооцож байгаа үгүйг нь сөрөг намын малнууд нь харж хянаж байгаа юм юу ч алгаа хаа хаанаа чацга царайлаад л байж байх юм

  • Л
    Лалар луйварчид.1 сар өмнө

    МАНы хулгай луйвар лээрэм улам ихсэу байгаа.Жижиг наруудын хэрэг нь 5.5 тэрбум шү дээ...ЗОЛИОСНЫ ХООРОНДОО АЛАЛЦААД БАРИГДСАН ХЭРЭГНИЙ жижиг нь 5.5 тэрбум..Томчууд бол олон зуун тэрбумаар нь хулгайлааад Дарчихсан....Аймаар хулгайлж бгаа.

  • Ь
    Ь1 сар өмнө

    Дарга болоод үхэх гэж бгаа юм шиг өлөнгүүдийг бх газарт нь тавьж хөрөнгийг улсын орлого болго

  • Б
    Б.1 сар өмнө

    Эрчим хүчний салбарт байгаа нөхөд улсын байнга шантаажилж хамгийн ихээр хөрөнгө оруулалт авдаг. Тэгээд бүгдийг халааслаад, харин салбар элгээрээ хэвтсэн хэвээр.

  • З
    Зочин1 сар өмнө

    Авсан хээл хахуул нь батлагдсан юм бол бүгдийг нь хурааж аваачээ худлаа 1.2жил шоронд оруулсан болоод л гаргачих юм

  • Х
    Хммм1 сар өмнө

    ЗТЯ-ны Төрийн нарийн Батболд бил үү? тэр нөхөр ШинэЖинст-Шивээхүрэнийн 295 км авто замын ажлыг зөвшөөрөхгүй боомилж бомилж өөрийн хамаарал бүхий компанид 50 км зам барих эрхийг нь авсан гэх юм билээ. Бас Авто тээврийн газрын Сугармаа ч гэл үү хэн ч гэлээ тэр авгай өөртөө 2-ч орон сууц шийдүүлсэн гэх юм билээ... Шалгадаггүй юм бах даа... Норинко-ийн хөрөнгө оруулалттай зам гэсэн биз дээ

  • З
    Зочин1 сар өмнө

    Бүр авилгачдаа шалгаж, шийтгэж, хохирлоо бараглуул. Төр төмөр нүүрээ тийм амьтдад гаргах ёстой.

  • З
    Зочин1 сар өмнө

    Мэдлэг болвсролгүй Нянбактер мэт төрд гарахаар дрлоогч нар бас мулгуу Т1 үүд дураараа бдаг шдаа Т1 үү дээ сонгосон Хүүк, Еөк ч бил үү зайлуулаач Эргүү МГЛчуудаа Та нөр ийм бга учраас Т1 үүд, Хужах гадныханд дохомжлуулж яваа Үйлийн Лай чинь За

  • З
    Зочин1 сар өмнө

    Яаая бас л овоо юу. Энэ хулгайч нарыг удирдлагадаа ажиллууж байсан яамны сайдад хариуцлага үл тооцоно

  • М
    МАНы хулгайчид1 сар өмнө

    МАНы авилгалд идэгдсэн Жижиг хулгайчидын эхнэртээ өгсөн зөвхөн баригдсан Мөнгө нь 5.5 тэрбум шүү.Томчууд нь зуун тэрбум яих наядаар хулгайлж Барилга руу оруулж Богд уулаар дүүрэн олон мянган Зарагддагүй хаус барилга, Хотод байсан бүх балгасыг Мөнгөөр зодож дэрэмдэж аваад Барьсан....Энэ бүх барилга бол Төсөвийн мөнгөөнөөс хуогайлсан Мөнгөөр босож бгаа...