Нийслэлийн 97 ШТС, орон нутгийн 37 ШТС руу 1243 тонн АИ-92 шатахууныг илгээжээ
Хоосон
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
30

Шатахуун олгох тэгш, сондгой дугаарын хязгаарлалт маргааш хэрэгжээд дуусна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 97 ШТС руу 873 тонн, орон нутгийн 37 ШТС руу 370 тонн АИ-92 автобензин, нэмэлтээр 1,680 тонн АИ-92 автобензинийг буух өртөөд рүү илгээжээ.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямын өгсөн мэдээллээр, сүүлийн 48 цагт манай улсад нийт 146 вагон буюу 8760 тонн АИ-92 улсын хилээр нэвтэрч орж ирсэн байна. Энэ нь Монгол Улсын ердийн хэрэглээний 4-5 хоногийн хэрэглээ аж.



