ТОДРУУЛГА: Т.Даваадалайг суллаж, хилийн хориг тавьсан нь үнэн
Хоосон
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
100

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Т.Даваадалайг хахууль авах, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас шалгаж буй. Энэ хүрээнд түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 22-ноос хойш цагдан хорьж эхэлсэн юм. Хамгийн сүүлд долоодугаар сарын 22-нд түүнийг цагдан хорих хугацааг шүүхээс 30 хоногоор сунгасан байдаг.
Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээллээр, энэ сарын 7-ны өдөр Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлан, сулласан байна.



