ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн

Хоосон
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
30
legacy:UchraliinZASAG/0415.png

Шатахууны нийлүүлэлт доголдож эхэлсэнтэй холбогдуулан цахим орчинд албан бус зарим мэдээллүүд цацагдах болсон. Тухайлбал, "Оросуудыг муухай харагдуулах зорилгоор бензин тасалдуулсан байна. ОХУ-ын хил дээрээс Монгол Улс бензинтэй вагоноо татаж авахгүй олон хонолоо гэж Оросууд бичжээ" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэ талаар Засгийн газрын ХМОНХХ-ээс тайлбар хийж "Ийм зүйл огт байхгүй. Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин1 сар өмнө

    Маш зөв шүү

  • З
    Зочин1 сар өмнө

    Иргэд эсэн бусын тэнэмэл мэдээлэлд итгэхгүй байхад л болно. Албан ёсны мэдээллийг харж уншиж байгаач. Хар хэрүүлийн зах дээр холилдчих юм. Тархиа цэвэрлэцгээгээч.

  • З
    Зочин1 сар өмнө

    Хятадад худалдагдсан эсвэл хятадын тагнуул байх магадлалтай хүмүүс байнга л оросуудыг муулж, монголчууд ингэж зовж байхаар хятадын нэг муж болооч гэсэн агуулгатай юм бичдэг. Тэднийг л сайн шалгах хэрэгтэй.