АҮЭБЯ: Шатахууныг 100 мянган төгрөгт олгох асуудлыг түр хойшлууллаа

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 1 мин
20
legacy:dashpurevuuluurhaiyam/542879577_801483669011003_2922781542505246811_n.jpg

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр хуралдаж байна. Өчигдрийн хурлаар "Шатахууныг 50 мянган төгрөгт олгож байгааг 100 мянга болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байна" хэмээн мэдээлсэн бол өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг түр хойшлуулсан гэж АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв мэдээллээ.

Тэрбээр "Уг асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ. ОХУ-аас татан авалтын нөхцөл хэрхэн сайжрахаас дараагийн шийдвэрийг гаргана" гэлээ. Тодруулбал, нэг машинд 50000 мянган төгрөгөнд шатахуун олгох шийдвэр хэвээр үргэлжилнэ.