Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

Улс төр
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 1 мин 34 сек
40
legacy:UchraliinZASAG/hyataduulzalt/542879577_801483669011003_2922781542505246811_n.jpg

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын төрийн өмчит Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жан Гуан Яныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд БНХАУ-аас энэ оны наймдугаар сард 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлэхээр болсонд талархал илэрхийлэв. Мөн цаашид нийлүүлэлтийн хэмжээг сар бүр 12-15 мянган тоннд хүргэж, тогтвортой байлгах хүсэлт тавилаа.

legacy:UchraliinZASAG/hyataduulzalt/542879577_801483669011003_2922781542505246811_n-1.jpg

Түүнчлэн энэ сард нийлүүлэх автобензиний үнийг олон улсын зах зээлийн ханшаас өндөр, үнийг бууруулах боломжийг судлахыг хүслээ. Тэрбээр Монгол Улсад үүсээд буй шатахууны нөхцөл байдлыг шийдвэрлэхэд Иж бүрэн стратегийн түншлэл бүхий БНХАУ-ын тал дэмжлэг үзүүлэх талаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын их хурлын дарга Жао Лөжи, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон Гадаад хэргийн сайд Ван И нартай уулзах үеэр ярилцсан тул "Петрочайна Дачин Тамсаг" ХХК оролцоогоо улам идэвхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тухайлбал, Монголоос БНХАУ-д экспортолж буй газрын тосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Монгол Улсад өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх, олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр бодит ахиц гаргахыг хүсэв.

legacy:UchraliinZASAG/hyataduulzalt/542879577_801483669011003_2922781542505246811_n-2.jpg

Энэ асуудлаар хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг ирэх долоо хоногт БНХАУ-д албан томилолтоор ажиллуулахаар болсныг мөн уулзалтын үеэр мэдэгдлээ.

"Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жан Гуан Ян 2012 оноос хойш шийдвэрлэгдээгүй байсан татварын маргааныг шийдвэрлэж өгсөн Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газарт талархал илэрхийлээд дэлхий дахинд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хумигдаж, үнийн өсөлт үргэлжилж буй энэ үед Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахад анхаарахаа мэдэгдэв. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын БНХАУ-д хийх албан томилолтыг үр дүнтэй болоход бүх талаар дэмжин ажиллана гэв.

"Петрочайна Дачин Тамсаг" ХХК нь Монгол Улсын газрын тосны салбарт 20 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Тус компани цаашид Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа өргөжүүлж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр мөн илэрхийллээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 сар өмнө

    гуйлгачин

  • З
    Зочин1 сар өмнө

    Чааваас даа,Хятадад түүхий эдээ ухуулж барчихаад, үйлдвэрээ барихгүй хэд дэх Ерөнхийлөгчтэйгээ хэдэн жил болж байна даа, Хаанаас яаж гуйлга гуйх вээ, ийшээ тийшээ эрэн хайх, гуйлганы амжилтын төлөө !!!!! Монгол төрөөс хорлогчдоо эхлээд зайлуул !!! Ядаж 2 дахь Ерөнхийлөгч нь үйлдвэрээ барьчихгүй яасан юм......

  • З
    Зочин1 сар өмнө

    Путлерээс хурдан холдох хэрэгтэй. Бензин тасралтгүй өгч чадна гээд бсан даа

  • З
    Зочин1 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud