Өнөөдөр” Аавуудын баяр”-ын өдөр

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:aavuudinbayar/Aavuudynbayarynmendkhurge_b.jpg

Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр "Аавуудын баярын" өдөр тохиож байна. Анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа тэжээсэн ачлалтай аав аж.

Харин 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарлажээ. Ерөнхийдөө дэлхий дээр 20 гаруй улс энэ баярыг тэмдэглэдэг юм. Манай улс 2003 онд "Монголын эрэгтэйчүүдийн холбоо" -г байгуулсан байдаг. Тус холбооноос 2005 оноос “Аавуудын баяр”-ыг зохион байгуулж ирсэн.

Айл гэрийн ноён нуруу, эх орны түшиг тулгуур болсон "Хан тэнгэр" шиг аавууддаа "Аавуудын баярын өдөр"-ийн мэндийг хүргэе.