Шатахуун дамлаж байгаа асуудалд ТЕГ-аас холбогдох мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эрчимжүүлж байна

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
100
legacy:shatahuun123/241468289_150196130629412_7146532870917989915_n.jpg

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр хуралдаж байна. Өнөөдрийн /2026.08.07/ хурлаар хэлэлцсэн асуудал, онцлох мэдээллүүд,

2026 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 95 чиглэлд 190 цагдаагийн албан хаагч, 43 олон нийтийн цагдаа 56 байршилд ажиллаж байна.

Монополын эсрэг газар болон Тагнуулын ерөнхий газрууд холбогдох мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эрчимжүүлж байна.

Шатахуун түгээх станцууд бүх хошуугаар авто бензин олгох үүргийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 59 ШТС 2 хошуугаар, 12 ШТС 4 хошуугаар, 4 ШТС 6 хошуугаар, 1 ШТС 8 хошуугаар олгож байгаа бол 15 ШТС 1 хошуугаар олгож байна.

Орон нутгийн удирдлагууд болон ШТС-уудад аялал жуулчлалын компаниудын авто машиныг хязгаарлалтгүй шатахуун олгох боломжоор хангах үүрэг өглөө.

Шатахуун импортлогч ААН-үүдийг дотоод хяналтаа сайжруулж аливаа дамын наймааг таслан зогсооход онцгой анхаарах үүрэг чиглэлийг өглөө.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/08/11

    Тэр олон хошуугаар "өгөөд" байгаа бензин хаана байна?

  • З
    Зочин2026/08/10

    Тагнуул үндэсний аюулгүй байдалд холбоотой хасагуудын асуудал, төрийн эрх мэдлийг хуйвалдаанаар булаан эзэлж байгаа хүүрэнсүг тэргүүтэй МАНАНгийн авилгачдын бүлэглэлийг шалгамаар байна

  • З
    Зебу2026/08/08

    Очёрлох завтай нь аваад зарна л биз өөрсдөө ийм байдалд оруулчихаад.Дахиж өгөхгүй гэж бгаа юм бол И баримтаа л үзэхгүй юу

  • Х
    Ханш2026/08/08

    Очер-дугааргүй арын хаалгаар* дүүргэх бол 20-50к байх шиг бн, одоо яах уу?? Тагнуулчид үүнийг мэдэв үү!

  • З
    Зочин2026/08/07

    Тагнуулууд шалгаад...,

  • З
    Зочин2026/08/07

    За гуцаачээ. Тагнуулын ерөнхий газарт энэнээс өөр хийх ажил байхгүй юу? Эсвэл Татварын ерөнхий газартай холиод мэдээ бичээд байгаа юм уу!

  • G
    Ggg2026/08/07

    Хаа сайгүй аймаг сумгүй л дамлаж бна дурак төр засаг ажлаа хийж чадахгүйн ганцхан жишээ

  • З
    Зочин2026/08/07

    Хуцаад байх юмаа олдохгүй шатахууныг хаанаас хэн дамлаад байгаам бэ түүний оронд бүх колонк нь ажиллахгүй байгаа МТ мэтийн шатахуун импортлогч нэртэй монополь компаниудаа шалгаач Хэнтий Биндэр суманд гэхэд шатахуун тасраад 20 гаран хонож байна Петровис МТ гээд колонкууд дусал ч бензин алга мангао Дамдиннямаа

  • З
    Зочин2026/08/07

    10,000 bna shyy neg litern

    • З
      Зочин2026/08/07

      Авий