Аялал жуулчлалын компанийн автомашинуудыг ШТС-ууд хязгаарлалтгүйгээр шатахуун олгох боломжоор хангана

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:ajuildverErdesyam/542879577_801483669011003_2922781542505246811_n-1.jpg

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр хуралдаж байна. Өнөөдрийн /2026.08.07/ хурлаар хэлэлцсэн асуудал, онцлох мэдээллүүд,

2026 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 95 чиглэлд 190 цагдаагийн албан хаагч, 43 олон нийтийн цагдаа 56 байршилд ажиллаж байна.

Монополын эсрэг газар болон Тагнуулын ерөнхий газрууд холбогдох мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эрчимжүүлж байна.

Шатахуун түгээх станцууд бүх хошуугаар авто бензин олгох үүргийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 59 ШТС 2 хошуугаар, 12 ШТС 4 хошуугаар, 4 ШТС 6 хошуугаар, 1 ШТС 8 хошуугаар олгож байгаа бол 15 ШТС 1 хошуугаар олгож байна.

Орон нутгийн удирдлагууд болон ШТС-уудад аялал жуулчлалын компаниудын авто машиныг хязгаарлалтгүй шатахуун олгох боломжоор хангах үүрэг өглөө.

Шатахуун импортлогч ААН-үүдийг дотоод хяналтаа сайжруулж аливаа дамын наймааг таслан зогсооход онцгой анхаарах үүрэг чиглэлийг өглөө.