Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
10
legacy:zam haah/Screenshot20260806100855.jpg

Нийслэлийн СХД-ийн Нэгдүгээр хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас зам хаана. Тодруулбал, СХД-ийн 14 дүгээр хороо Цамбагаравын уулзвар, 11 дүгээр байрнаас 12 дугаар байрны чиглэл дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх юм.

Эхлэх: 2026 оны наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас

Дуусах: 2026 оны наймдугаар сарын 7-ны 06.00 цаг хүртэл