Шатахууны хомсдолтой холбогдуулан онцын шаардлагагүй бол Монгол Улсад аялахгүй байхыг АНУ-ын ЭСЯ-наас зөвлөжээ

Хоосон
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
40
legacy:richard.png

Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас иргэддээ хандаж, шаардлагагүй бол Монгол руу аялахгүй байх тухай зөвлөмжийг гаргасан байна. Тодруулбал, сүүлийн өдрүүдэд Монгол Улсад үүсээд буй шатахууны хомсдолын асуудлыг ажиглаж буйгаа мэдэгдэж, онцын шаардлагагүй бол Монгол Улс руу аялахгүй байхыг зөвлөжээ. Мөн ирэхээр төлөвлөж байсан бол хойшлуулж, орон нутгийн хэвлэлүүдийг уншиж цаг үеийн мэдээлэлтэй танилцахыг тус улсын Элчин сайдын яамнаас ийнхүү зөвлөсөн байна.

Message for U.S. Citizens: The Embassy is tracking reports of a potential fuel shortage affecting automotive and jet fuel, which may lead to travel disruptions. Read more: https://t.co/pRYyjfgKz1 pic.twitter.com/9tkb7XW3hZ

— U.S. Embassy in UB (@usembmongolia) August 4, 2026

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Абв1 сар өмнө

    400 сая жуулчин будаа болох нь ээ 😭

  • З
    Зочин2 сар өмнө

    өөр яахав дээ, ирээд клонкын гадаа халуун машинд жигнүүлж байхаар ирэхгүй байсан нь дээр COP 17 гэдэг шоуны хурлаа ч цуцлах хэрэгтэй болдог бол

  • И
    Иргэн2 сар өмнө

    Үнэхээр өрөвдөлтэй улс болжээ. Алсын хараагүй удирдагчтай, эх орон ард түмнээ гэх сэтгэлгүй шунал нь хэтэрсэн луйварчдаас болж бүр сөхөрч дууслаа.Гадныхан доройтож бгаа улсруу аялаж дампуурахыг хүсэхгүй биздээ.

  • З
    Зочин2 сар өмнө

    Ингээд гадны аялагчид монгол улсад аялахгүй байхыг элчин сайдууд нь уриалж эхлэж бнадаа.