22 гаруй тэрбум төгрөгийн асуудлаар шалгагдаж буй Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 2 сек
170
legacy:davaadalai orlogch/da.png

Хотын дарга асан Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-аас шалгаж, цагдан хориод буй. Тэгвэл түүний хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай, түүний төрсөн дүү “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Метро” төслийн менежер, захирал Т.Мөнхдалай, мөн газрын “Тойрог авто зам” төслийн менежер, захирал А.Е болон нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Н.Б нар нь бүлэглэн гадаад улсын хамтарсан түншлэлийн “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нэртэй 16,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн сонгон шалгаруулалт болон ажлыг гүйцэтгэх явцад цаашид ажил гүйцэтгэхэд хууль бусаар давуу байдал олгох ашиг сонирхлын үүднээс ажлын даалгаврыг өөрчилсөн, Т.Даваадалай нь өөрийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан хийх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны 4 сарын 9-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан, мөнгө угаасан гэх мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 сар өмнө

    Гол зохион байгуулагч нь Канадад сургуульд сурч байгаа гэсэн шд. Тэр хүнийг яагаад баривчлахгүй байна? Бүх заавраа Давайдалайгаар хийлгэчихээд өөрөө уснаас цэвэр гарах гэж байна уу?

  • Г
    Ганчимэг1 сар өмнө

    Энэ бол Бодийн Баясгалангийн хотод оруулсан хүн тэхний ээлжит тоглоом байх

  • З
    Зочин2 сар өмнө

    Санал нийлэхгүй байна дээр нь ажиллаж байсан дарга нар хаана байна удахгүй хамтарсан гэм буруугаа хүлээсэн гээд40 сая торгуулах байх даа

  • И
    И2 сар өмнө

    Энэ тоорой царайт их том байсандаа. Их хжрал дээр хүртэл томорч бсан санагдана. Халтар авгай нь энэ тооройгоо орхиод зугтсан, ирээ болов уу ???

  • З
    Зочин2 сар өмнө

    Yanaa ymar aimaar ym be, nyambaatariig shalgaachee

  • З
    Зочин2 сар өмнө

    Хог д 1 жишээ..том дарга нар ард нь үлдэв шаврын хаалт д

  • E
    Erdeneochir2 сар өмнө

    Авилгал мөнгө угаалт юмуу тэнэг хүн сонсоод элэг авчихлаа.Бүлгэлсэн зохион байгуулалтай зууны шахуу хулгай бна.толгойлогч нь хэн бэ.

  • B
    B2 сар өмнө

    Ёстой нүүр нь улайхгүй худлаа ярьж шаадаг юм байна лээ,бодвол ах нар нь заасан байх.Яагаад тэднийг шалгахгүй тойроод бна.Энэ хажууд нь чааваас 1 хувьд нь хүрэхгүй шд

  • З
    Зочин2 сар өмнө

    Ы:ыяяяя

  • З
    Зочин2 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин2 сар өмнө

    Толгойлогчууд нь ихнаядаар шаана гөлөгнүүд нь тэр бумаар нь шаана бөлдөгнүүд нь хэдэн зуун саяаар нь шаана бөөснүүд нь хэдэн арван мянгаар нь шаана тэгэхээр ард түмэн нь ядуу зүдүү үнийн дарамтанд амьдараас биш яах вэ дээ айн МАН гэдэг ийм л хорлонтой шүү дээ бузар бүхэн 2028 онд далдрах болтугай

  • Х
    Х.НЯМБААТАР2 сар өмнө

    ДАВААДАЛАЙ ТҮҮНИЙ ЭХНЭР ! ДҮҮ МӨНХДАЛАЙ НАР МИНИЙ ҮГ ЗААВРААС ГАРДАГГҮЙ ЗААЖ ЗӨВЛӨСНӨӨР МИНЬ ЯВДАГ НАМАЙГ ТҮШИЖ ТУЛЖ ЯВСАН МЭРГЭЖЛИЙН ЗАЛУУС !

  • З
    Зочин2 сар өмнө

    Neg muu chacga ganchan uman deer ingej bayjhaar cin akuuluud yaaj shaaj bgaa boloo sda. Bugdiin buud hyatad ahig

  • З
    Зочин2 сар өмнө

    hairan zaluu. Genet bayjih gej ulairsnaas l iim yum bolloo. Uls turd ar talgui, engiin ger bulees garaltai huug hamag yumandaa guilgej bgaad nyasalchihaj bgaam uu daa. Ehner 3 huuhded n hetsuu bgaa baih daa. Suuld suusan huuhen ch yahav, zamaa huuh baih.

    • З
      Зочин2 сар өмнө

      Ci hamt cusalsan hulgaich bna chamaig bas udahgui barinaa acaa

  • З
    Зочин2 сар өмнө

    Шудрага 5 гишүүний бүлэглэлийнхэн зоригтой шаанаа

  • З
    зочин2 сар өмнө

    orlogch ni iim bhaar jikene ni yadag yum boloo gedeg asuult urgan garch irjeene te