COP17 сайн дурын идэвхтнүүдэд зориулсан сургалт эхэллээ

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:cop17/763847508_1551052336568405_5060795068169524287_n.jpg
legacy:cop17/762696483_1543819187283074_4214858722706257087_n.jpg

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр ажиллах сайн дурын идэвхтнүүдийн сургалт үе шаттайгаар эхэллээ. Сонгон шалгаруулалтад 2000 гаруй хүсэлт ирүүлснээс 600 сайн дурын идэвхтнийг сонгон шалгаруулсан бөгөөд тэдний зохион байгуулалтыг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг хариуцан, НҮБ-ын Сайн дурынхны байгууллага болон КОП17 зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албатай хамтран ажиллаж байна.

legacy:cop17/762780113_1502686314948393_2234855472786407784_n.jpg

Энэ удаагийн сайн дурын идэвхтнүүдийг өсвөрийн болон насанд хүрсэн гэсэн хоёр ангиллаар сонгон шалгаруулсан нь залуусын байгаль хамгаалал, цөлжилт, газрын доройтол, гангийн талаарх ойлголт, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.