Я.Учрал, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ

Хоосон
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 23 сек
80
legacy:urbanTalk/748278341_4554014241538907_8503263727600843251_n.jpg

"Urban talk" нэвтрүүлгийн үеэр оролцогчид "Өнчин таван охиныг олж, насанд хүрэгчдийн кино хийнэ гэж ярьж байсан" гэж ярьсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, уг нэвтрүүлгийн мөрөөр ЦЕГ, УЕПГ-аас шалгалтын ажиллагаа эхлүүлээд байсан. Тэгвэл уг нэвтрүүлэгт байсан Я.Учрал, Х.Санжсүрэн, Ганбаатар, Ч.Хантүмэн нарын 6 иргэнийг Зөрчлийн хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Цахим орчинд нийтлэгдсэн "Urban Talk" нэвтрүүлгийн үеэр нэр бүхий оролцогч нар "...өнчин таван охин олж байгаад монгол гэрт порно хийгээд тэрийгээ зарна..." гэх агуулга бүхий зүйл ярьж нийгмийн бухимдлыг төрүүлснийг мартаагүй байна.

Миний бие УЕПГ, ЦЕГ, Хүний эрхийн Үндэсний комисс, Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдээлэл хүргүүлж, шалгаж өгөхийг хүссэн билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар УЕП болон ЦЕГ-аас дараах хариуг ирүүлээд байна. Үүнд:

• Нэр бүхий 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тус бүр 100 нэгжийн торгууль ногдуулсан.

• 1 хуулийн этгээдэд 1000 нэгжийн торгууль ногдуулсан.

• Мөн "Учралт каналайзер" ХХК нь хүүхдэд хортой агуулгыг хязгаарлах үүргээ биелүүлээгүй байж болзошгүй тул харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ. Одоо шалгалт үргэлжилж байна.

Харин Хүний эрхийн Үндэсний Комисс болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос одоогоор албан ёсны хариу ирүүлээгүй байна.

Хүний эрх, нэр төр, нийгмийн ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн аливаа үйлдэлд хуулийн байгууллагууд бодитой, шуурхай хариуцлага тооцож, цахим орчны хяналт, зохицуулалтыг илүү үр дүнтэй болгох шаардлагатай байна. Бид зүгээр нэг шуугиад өнгөрдөг байх ёсгүй.

Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл анхааралдаа авч, хяналт тавьж ажиллах болно.

Хуультай оронд хуулийн хэлээр л ярина" гэжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Г. Урангоо1 сар өмнө

    Янз бүрийн н л бодол хүн бүрт л төрдөг алдаа оноо угаасаа байдаг юуг хармаар бна түүнийгээ л хүн хардаг шүү дээ

  • З
    Зочин2 сар өмнө

    Энэ тэгээд 100 мянган төгрөгийн торгууль. Ял шийтгэл. Хариуцлага тооцсон гэсэн үг үү......Болиод өг..100. хоног ..Нийслэл хотын бүх дүүргээр явуулж нийтийн эзэмшлийн талбайн .Зэрлэг өвсийг зулгааж цэвэршүүлж Нийтэд тустай ажил хийлгэж хариуцлага тооцоосой.....Олны танил хүмүүс байх тусам үүрэг хариуцлага өндөр байвал . ДАРААГИЙН Олны танилууд үг үйлдлээ хяналт тавьдаг болох магадлалтай юм..

  • З
    Зочин2 сар өмнө

    Хоёр үзүүртэй зүү гэдэг шиг 2 талд бөөрөнхийлсөн зөвлөмж нэртэй хэдэн үгтэй цаас явуулахаас өөр олигтой ажил хийдэггүй том нэртэй, өндөр цалинтай ХЭҮК-ыг татан буулгавал таарна

  • З
    Зочин2 сар өмнө

    100 хоног гудамжны хог цэвэрлүүл хог новшнуудаар

  • З
    Зочин2 сар өмнө

    Энэ тэгээд хариуцлага хүлээлгэж бгаа нь уу?. Санаа нь ажил болсон бгаа үгүйг шалгасан юм уу?

  • Э
    Энэ юу вэ?!!!2 сар өмнө

    Одоо монгол үгийн сангаас ялангуяа хэрэг бүртгэлтэй холбоотой асуудалд ашиглаж байгаа / болзошгүй / гэдэг бөөрөнхий утгатай үгийг ашиглахгүй баймаар байнаа сэтгүүлч хуульч нөхөдөө . Арайчдээ Улаан хар цагаанаар амаараа бодиттойгоор яриад байхад болзошгүй гэх юм даа

  • С
    Саранесү2 сар өмнө

    Энэ тэгээд ял шийтгэл хүлээж байсан уу асуултад тийм гэдгээр насан туршид гарч ирдэг мэдээллийн санд нь хадгалагддаг байх хэрэгтэйшдээ. Тэгж байж л дараа дараагийн иймэрхүү “ГАР”ууд юм ойлгодог болношдээ. Энд яригдсан зүйл бол манай урлаг соёлыхон хэрхэн ажилаа явуулдгийн зөвхөн захын ганц үнэн жишээ!!! Энэ хэд л ярьж таарснаас биш бараг бүгд л ямар цэнзүүргүй ийм л байдаг нь үнэн!!! Урлагийхан гэж нэг ёстой мөнгө нүд улаан болцон хүмүшс байдаг санагддаг.

  • З
    Зочин2 сар өмнө

    3.14ZDA