ОХУ-тай шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт хамтран ажиллана

Нийгэм
adminУнших: 1 мин
00
legacy:resources/images/news/c1e9059fd02c704c1da4246db024b8e4-2019-11-22-132242-1134252561.jpeg

Сайд Ё.Баатарбилэг ОХУ-д суралцан төгсөж байгаа монгол оюутнуудын дипломын хавсралтын үнэлгээг Болоны конвенцийн дагуу кредитээр тооцож олгодог болгох, суралцах хугацаанд монгол оюутнуудад тулгардаг зарим хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, ОХУ-ын талаас тавьсан хамтарсан дээд сургууль байгуулах саналыг хоёр талаас судалж, ажил хэрэг болгох зэрэг асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх талаар анхаарч ажиллахаар боллоо. Мөн Монгол, ОХУ, БНХАУ-ын шинжлэх ухааны байгууллагуудын хүрээнд хамтарсан бүс нутгийн төслийг түүх, соёл, археологийн чиглэлээр хэрэгжүүлэх санаачилга гаргаж байгаагаа илэрхийллээ.

legacy:upload/images/ni/2019/11/22/19ebcdd80ac0aae1560966958043de1f_x3-132238-239825261.jpeg

Сайд М.М.Котюков манай талаас тавьсан саналуудыг анхааралтай судлан үзэх, салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд санал нэг байгаагаа илэрхийллээ.