Баянхошуу орчимд агаар бохирдолтой байна

Нийгэм
adminУнших: 1 мин
00
legacy:resources/images/news/247866-28112019-1574904540-1934583882-agaar1128-2019-11-28-095447-2083674700.jpeg

Өнөөдөр 09:00 цагийн байдлаар Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 257-г зааж, бохирдолтой гэсэн үзүүлэлттэй байна.

Харин 100 айл, Ургах наран, 1-р хороолол, Баруун 4 зам, Амгалан гэсэн таван байршилд агаарын чанарын индекс 55-94-г зааж, агаарын чанар хэвийн байгаа талаар agaar.mn сайт мэдээлжээ.

Хоёр байршил буюу Монгол газар, Мишээл экспо орчимд агаар цэвэр байгаа бол Бөхийн өргөө орчмын агаарын чанарыг хэмжигч арваннэгдүгээр сарын 5-наас хойш, Нисэх орчмынх арваннэгдүгээр сарын 22-ноос хойш мэдээлэл оруулаагүй байна.