Хоёр байршилд агаар цэвэр байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/247989-02122019-1575246318-1385620108-Capture-2019-12-02-101218-135646054.jpeg

Өнөөдөр 08:30 цагийн байдлаар Толгойт, Амгалан орчимд агаарын чанарын индекс 127-136-г зааж, бага бохирдолтой гэсэн үзүүлэлттэй байна. Ургах наран, 1-р хороолол, Монгол газар, Баянхошуу гэсэн дөрвөн байршилд агаарын чанарын индекс 110-222-г зааж, агаарын чанар бага бохирдолтой байгаа талаар agaar.mn сайт мэдээлжээ.

Хоёр байршил буюу Харин 100 айл, Мишээл экспо орчим агаар цэвэр байгаа бол Бөхийн өргөө орчмын агаарын чанарыг хэмжигч арваннэгдүгээр сарын 5-наас хойш, Нисэх орчмынх арванхоёрдугаар сарын 1-нээс хойш мэдээлэл оруулаагүй байна.