Д.Анар Азийн нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртэв

Нийгэм
adminУнших: 1 мин
00
legacy:resources/images/news/1c602a_open-uri20191202-8752-1a7jb4j_x974-2019-12-02-105517-938071509.jpeg

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин Монгол улсын харцага Д.Анар Курош бөхийн Азийн нээлттэй тэмцээний +100 кг-ийн жинд аваргын алтан медалийг хүртлээ. Тус тэмцээн нь 11 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Киргиз улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан юм.

Д.Анар жүдо бөхийн УАШТ-ээс насанд хүрэгчдийн хоёр алт, нэг мөнгө, багийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг хүрэл медальтай, мөн залуучууд, оюутан, өсвөр үеийн АШТ-д тус тус түрүүлж байсан. Мөн самбо бөхийн УАШТ-ээс насанд хүрэгчдийн нэг мөнгө, залуучууд болон өсвөр үеийн тус бүр нэг алтан медальтай тамирчин юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.

legacy:upload/images/ni/2019/12/02/d84065_open-uri20191202-8752-1xiid5e_x974-105514-1550810011.jpeg