"Алтан бөмбөг" ёслолын ажиллагаа болж, оны шилдгүүдээ шалгаруулав

Нийгэм
adminУнших: 1 мин
00
legacy:resources/images/news/5dc502012586b-2019-12-13-115946-906136509.jpeg

Монголын хөлбөмбөгийн оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо.

МХБХ үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойтой давхцаж буй энэ удаагийн “Алтан бөмбөг”-ийн онцлог нь үзэгч хөгжөөн дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлж, “Бэлгэдлийн 11”, “Шилдэг гоол”-ын эзнийг үзэгчдийн саналаар тодруулсан байна. 

Харин бусад номинацийн шилдгүүдийг “Мазала” үндэсний дээд лиг, Нэгдүгээр лиг, “Футзалын дээд лиг”, “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн ахлагч, ахлах дасгалжуулагч, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны сэтгүүлчдийн саналаар шалгаруулжээ.

Шилдгээр шалгарсан тамирчдыг танилцуулж байна.

“Оны шилдэг эрэгтэй тоглогч”- Х.Цэнд-Аюуш /Үндэсний шигшээ баг болон “Дэрэн” клубийн хагас хамгаалагч/

“Оны шилдэг эмэгтэй тоглогч” - О.Цасан-Охин 

/“Дэрэн” клубийн эмэгтэйчүүдийн багийн ахлагч, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлагч/

“Шилдэг футзалын тоглогч” - П.Алтантулга

/Футзалын үндэсний шигшээ баг болон “Унаганууд” клубийн ахлагч/

“Шилдэг гоол”- Д.Шийравжамц

/Монголын 16 хүртэлх насны шигшээ багийн хамтаар Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхдөө Австралийн хаалганд оруулсан гоолоороо 2019 оны "Шилдэг гоол"-ын эзэн болжээ.

Эрэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагч - Д.Лүмбэнгарав

/“Улаанбаатар сити” клубийн ахлах дасгалжуулагч/

Эмэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагч- Л.Банзрагч

/“Арвис” клубийн дасгалжуулагч/

МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал - “Дуулиан 2020”

"Бэлгэдлийн 11"

legacy:upload/images/ni/2019/12/13/5aaf44_79783800_2980634841970286_8335395318002614272_o_x974-115850-816990119.jpeg