Ихэнх байршилд агаар цэвэр байна

Нийгэм
adminУнших: 1 мин
00
legacy:resources/images/news/5df6db40d461b-2019-12-16-095655-285860108.png

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9 цагийн байдлаар ихэнх байршилд агаар цэвэр буюу чанарын индекс 18-41 байна. Харин Баруун 4 зам, 100 айл, 1-р хороолол, Мишээл экспо орчимд агаар хэвийн буюу чанарын индекс 53-76 байгаа бол МҮОНРТ орчимд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 127 байна.

Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.