Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Энэбиш курес бөхийн Дэлхийн аварга болов
НийгэмadminУнших: 1 мин
00

Казахстаны Актобе хотноо болж байгаа Казах курес бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний өдөр “Женко” клуб, “Эрч” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Энэбиш эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдан түрүүлж, дэлхийн аварга болжээ.
Тэрбээр энэ тэмцээний хамгийн шилдэг техниктэй бөхийн шагнал хүртсэн байна. Мөн манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 55 кг-д “Эрч” спорт хорооны бөх Д.Бөхчулуун мөнгө, 90 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Э.Түмэннасан хүрэл медаль тус тус хүртжээ.



