43 дугаар цэцэрлэг хуучин барилгаа шинэ болгож ашиглалтанд орууллаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/bec6d7_d7cb0a9a-479a-4e25-9eee-92748c0706ab_x974-2019-12-18-100356-851599635.jpeg

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд 43 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэгийн 10 бүлэгт 40 багш, ажилтантайгаар СӨБ-ын үйлчилгээг үзүүлж байна.

Уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Өсөх урам” ХХК барьж гүйцэтгэжээ. Хуучин барилга 80 хүүхдийн хүчин чадалтай, 4 бүлэгтэй ажиллаж байгаад Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийн дагуу цэцэрлэгийн барилгын буулгаж шинээр барьжээ.

ЧД-ийн 9, 10 дугаар хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 510 байгаа аж.