Гар бөмбөгийн идэрчүүдийн УАШТ Баян-Өлгий аймагт болно

Нийгэм
adminУнших: 1 мин
00
legacy:resources/images/news/Sequence 01_Still822-2019-12-18-142415-1300725539.png

Гар бөмбөгийн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирэх гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд болно.

Тус аймгийн Биеийн тамир, спортын газраас хүргүүлсэн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах 32 багийн шигшээ тэмцээнийг зохион байгуулах хүсэлтийг Монголын Волейболын холбооны Удирдах зөвлөл энэ сарын 17-ны өдрийн хурлаараа зөвшөөрчээ.

Харин уг ажилд аймгийн ИТХ, ЗДТГ, аймгийн Волейболын холбоо дэмжлэг үзүүлж хамтран ажиллах бөгөөд тэмцээнийг зохион байгуулах хороо байгуулж, бэлтгэл ажилд орсон байна.