М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/e2e4addf2da5823c3bf05a77e23f1a75-2019-12-23-094627-129472239.jpeg

“Токио-2020” Олимпийн наадмын хүндийг өргөлтийн оноо олгох “Алтан” ангиллын тэмцээний нэг болох “Катарын цом” Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 19-24 -нд Катарын Доха хотноо болж байна.

Тус тэмцээнд оролцож байгаа Монголын шигшээ багийн тамирчдаас ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг эмэгтэйчүүдийн 76 кг-ийн жинд огцом өргөлтөөр 102 кг өргөж хүрэл, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж хүрэл,нийлбэр дүнгээр 226 кг-ийн амжилтаар мөн хүрэл медаль хүртлээ.