Усан спортынхон Буриадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5e004291b377e-2019-12-23-133756-2013110657.jpeg

ОХУ-ын Буриадад 12 дугаар сарын 20-23-нд зохион байгуулсан усан спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн /УАШТ/-ээс Монголын усан спортын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Тухайлбал, тус тэмцээнд Монголын “Vista swimming” клубийн 7 тамирчин оролцсоноос спортын мастер Ү. Нандин-Эрдэнэ нэг мөнгөн медаль, хоёр хүрэл медаль, спортын мастер Х. Энхзул хоёр мөнгөн медаль, нэг хүрэл медаль тус тус хүртжээ. Мөн багийн буухиа төрлөөр Х. Энхзул, Ү. Нандин-Эрдэнэ, Б. Ялгуун, М. Амина нар алтан медалийн эзэд болсон байна.