Монголын шилдэг 9 шатарчин дэлхийн шилдгүүдтэй Москвад тоглож байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/df8028c3c75485d026c72243fa7c07c0-2019-12-30-115514-827848909.png

ОХУ-ын Москва хотын Лужник олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн VIP хэсэгт Хаан Салманы ивээл дор зохион байгуулж буй тэмцээнд дэлхийн шилдэг шатарчид оюун ухаанаа уралдуулж байна.

Түргэн болон түргэвчилсэн /блиц болон рапид/ тоглолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлтэй шатарчдын элит тэмцээнд Монголын 9 шатарчин оролцож байна. Энэхүү тэмцээн 12 дугаар сарын 25-30-нд үргэлжилж аваргаа тодруулна.

Тус тэмцээнд оролцох болзлыг Монгол Улсаас 11 шатарчин хангасан бөгөөд Их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Д.Номин-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, А.Энхтуул,  ОУМ Т.Мөнхзул, ДШХМ Ц.Тэнгис, ДШХДМ Д.Мөнхзул, Н.Цогзолмаа нарын есөн шатарчин оюун ухаанаа уралдуулж байна.