Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах "тоолуур" ажиллаж эхэллээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/49b718f4cae2da31c52672e3c4381c5f-2020-08-18-115003-1652382980.jpeg

Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэг хүлээдэг.

Өнөөдрөөс буюу шинэ оны эхний ажлын өдрөөс албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах "тоолуур" ажиллаж эхэллээ.

АТГ-ын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтэс жил бүр 40 гаруй мянган албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг https://meduuleg.iaac.mn цахим системээр хүлээн авч, шалгадаг байна.

Сонгуулийн жилд улстөрчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг хамгийн их анхаарал татдаг бөгөөд нийтийн албан тушаалтны мэдүүлгийг АТГ шалгадаг бол УИХ-ын гишүүдийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг зохицуулалтай. Харин Засгийн газар, УИХ-ын гишүүний үүргийг давхар гүйцэтгэж байгаа бол АТГ-аас шалгах боломжтой аж.