Гавьяат эмч Ж.Чинбүрэн сонгуульд нэр дэвшинэ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/2c95f84e9e269a54c9e9752c6a73c973b408f1d0-2020-01-02-152504-1393283577.jpeg

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат эмч цолоор шагнуулсан ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн ажлаа өгчээ. Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж, шинэ он гарахаас өмнө ХСҮТ-ийн захирлын ажлаа хүлээлгэн өгсөн байна.

 Түүний оронд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Н.Эрдэнэхүү томилогдсон  гэсэн мэдээлэл байна.

Ж.Чинбүрэн захирлын албанаасаа чөлөөлөгдсөн ч эмнэлэгтээ зөвлөх эмчээр ажиллахыг эх сурвалжууд хэлэв.