Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд жүдо бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа бүртгэгджээ.
М.Уранцэцэг 2010 оны 12 дугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг цуврал IJF World Tour тэмцээнд оролцож, хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорчээ.
Тэрбээр дурдсан хугацаанд нийт 35 медаль хүртсэн байна. Үүнд: 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль буюу хамгийн олон медаль хүртсэн дэлхийн дээд амжилтын эзэн болж бүртгэгджээ.




.webp)