Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна

Улс төр
adminУнших: 1 мин 8 сек
50
legacy:resources/images/news/82419460_3370930332982189_6353734082353954816_o-2020-01-15-133658-1121368453.jpeg

Нэгдүгээр сарын 14-ний ѳдѳр Монгол улсын Ерѳнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Бор-Ѳндѳр суманд ажиллалаа. Түүнтэй хамт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХНХ-ын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүн, аймаг, сумын удирдлагууд Монголросцветмет нэгдлийн уулын баяжуулах үйлдвэрийн ажилчидтай уулзаж, Уулын цех, баяжуулах фабрикийн үйл ажиллагаатай танилцлаа.

Бор-Ѳндѳрийн уулын баяжуулах үйлдвэр 2019 онд түүхэндээ анх удаа татварын дараах ашиг 35 тэрбум тѳгрѳгт хүрсэн сайн мэдээтэй угтлаа. Тус уурхай хоногт 390 тонн хүдэр олборлож байна. Хүчин чадлын хувьд жилд 300.000 тонн хүдэр олборлох хүчин чадалтай байна. Уурхайд 1200 орчим хүн ажилладаг бөгөөд уурхайн ажилчдын дундаж нас 30-35 буюу харьцангуй залуужжээ. Ерөнхий сайд уурхайчидтай уулзаж, засгийн газрын үйл ажиллагаа, бодлого шийдвэр, улсын эдийн засаг, ажлаа товч тайлагнасны дараа тус сумын Соёлын төвд иргэдтэй уулзав. Уулзалтад 600 гаруй хүн оролцож, Ерѳнхий сайдад сум орон нутагт тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг дэвшүүллээ. Тухайлбал, сумын ундны усны аюулгүй байдал, харуул хамгаалалтын асуудал, эрүүл мэндийн тѳвийн ѳргѳтгѳл, онцгой байдлын салбар ангийн барилга, сургуулийн барилгын дээвэр зэрэг сум орон нутагт шаардлагатай, тулгамдсан асуудлаа шийдвэрлэж ѳгѳхийг хүсэж, Засгийн газрын хэрэгжүүлж буй ажил, бодлого шийдвэрт талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Ерѳнхий сайд асуудлуудаа аймгаараа дамжуулж, албан ёсоор тавихыг хүсэж, Бор-Ѳндѳр сумыг аж үйлдвэрийн парк хот болоход анхааран ажиллахаа илэрхийллээ. Ѳнѳѳдѳр тэрбээр Дархан, Баянмѳнх суманд ажиллана.

Б.Лхагвацэрэн

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин6 жил өмнө

    яг цаашаа явж харагдаач. Ерѳнхий сайд асуудлуудаа аймгаараа дамжуулж, албан ёсоор тавихыг хүсэж, Бор-Ѳндѳр сумыг аж үйлдвэрийн парк хот болоход анхааран ажиллахаа илэрхийллээ.

  • U
    Unagan khuu6 жил өмнө

    Neg l ih ashig oron nutagtaa hiij baigaa zuil neg ch baihgui huuchinii orosuud baisan zam barilga yg heveerei hugjil ntr gej yrih hereg baihgui muudsan heden 5 davharuud Bor-undur saikhan nutag ghde udirdlaga bol unen hetsuu margah hun baihgui bh

  • З
    Зочин6 жил өмнө

    Хүрэлсүх поп гар. Юу ч шийдэхгүй байж худлаа уулзалт хийж яваад яахавдээ. Сонгуулийн бэлтгэлээ л хийж яваа биз!

  • З
    Зочин6 жил өмнө

    Нэг муу газар ухаж бгаагаа дэвэргээд аж үйлдвэрийн парк ч гэх шиг. Хэдхэн жилийн дараа экологийн гамшиг болно. Тэр үед наад ашиг машиг чинь хэнд хамаатайн. Бор Өндөр гамшгийн бүс болсон шүү...

  • З
    Зочин6 жил өмнө

    Хамгийн гол нь газар нутгийн асуудал байнаа. Хамгийн их хүн амтай сум мөртлөө хамгийн бага газар нутагтай. Дархан сумыг нэгтгэмээр