Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр шийднэ

Улс төр
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/olloo_mn_1576816317_olloo_mn_1513734200_nmt-2020-01-17-094453-1188829409.jpeg

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлжээ.  Түүнийг хэвлэлийн хурал хийх үеэрээ хэргийн нууцыг задруулсан гэдэг үндэслэлээр бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал ирүүлжээ.Энэ дагуу өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын хороод, нэгдсэн чуулган хуралдаж гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.  УЕП-оос ирүүлсэн уг саналыг 48 цагийн дотор УИХ-аар шийдэх хуультай юм.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдээр парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүд ажилладаг. Тодруулбал, тус дэд хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж удирдаж, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар ажилаж байна.Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдах бөгөөд Н.Номтойбаяр хаалттай хуралдвал оролцохгүй гэдгээ илэрхийлжээ.