Сонгуулийн тойргийн зодоон ба Говьсүмбэрийн зовлон

Улс төр
admin
Унших: 2 мин 57 сек
360
legacy:resources/images/news/Untitled-1 copy-2020-01-20-174239-1443352883.jpeg

Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо улс төрийн хүчнүүд төдийгүй улстөрчдийн дунд маргаан дагуулаад байна. Эрх баригч хүчин Улаанбаатар хотын мандатын тоог цөөлж, орон нутгийн мандатын тоог нэмэх бодлого барьж буйгаа албан бусаар мэдэгдсэн. Харин парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж буй Ардчилсан намынхан хүн ам, нутаг дэвсгэр болон эдийн засгийн нөөц бололцоонд тулгуурлан тойрог байгуулах, тойргийн мандатын тоог хуваарилах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэн спикерт албан тоот хүргүүлсэн.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ тойрог байгуулах, тойргийн мандатын тоог ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө амжиж батлах ёстой. Хугацаа давчуу байгаа эдгээр өдрүүдэд ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд хүч үзэхээр горилж буй эрхмүүд сонгуулийн тойрог, тойргийн мандатад анхаарал хандуулж, өөрсдийн нөөц бололцоогоо урьдчилан тооцож, элдэв хорыг найруулж, лобби хийж эхэлжээ.

Үеийн үед сонгуулийн тойрог байгуулах асуудал дээр маргаанд хамгийн ихээр өртдөг аймаг нь Говьсүмбэр аймаг. Монгол Улсын 21 дэх аймаг болж 1994 байгуулагдсан цаг үеэс Говьсүмбэр аймаг УИХ-ын сонгуульд Дорноговь аймагтай нэг тойрог болж, харин мандатын тоо хэлбэлзэж ирсэн юм. Тодруулбал, 1992-2000 онд Ё.Адилбиш, Ц.Шаравдорж нар УИХ-д сонгогдсон бол 2000-2008 он хүртэл Л.Одончимэд, Ц.Шаравдорж нар Дорноговь, Говьсүмбэр аймгийн иргэд сонгогчдын итгэлийг хүлээн төрд төлөөлсөн юм. Харин 2008 онд Ж.Батсуурь /МАХН/, Я.Батсуурь /АН/ нар сонгогдсон бол 2012 онд нэг л мандаттай болж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Ж.Батсуурь ялалт байгуулсан. 2016 онд Дорноговь, Говьсүмбэр аймаг нэг тойрог болж, Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг нар сонгогдсон юм.

Сүүлийн үед  Говьсүмбэр аймгийг Дорноговиос салгаж, Дундговьтой нэгтгэх яриа нилээд гарах болсон нь анхынх биш. 2016 оны сонгуулийн өмнө тойргийн хуваарилалт дээр Говьсүмбэр аймгийг Дорноговиос салгаж, Дундговьтой нэгтгэхээр санаархсан ч төдийлэн дэмжлэг аваагүй юм.

Тэгвэл энэ яриа мөн л энэ удаагийн сонгуулиар дахин яригдаж, тэр бүү хэл Дорноговь, Говьсүмбэр аймгаас анх удаагаа УИХ-д сонгогдсон яруу найрагч Г.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой нэгдэн Говьсүмбэр, Дундговь аймгийг сонгуулийн нэг тойрог болгож, хоёр мандаттай байхаар лобби хийж эхэлжээ. Тэдний лобби ч хүчийг авч УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын сонгуулийн хуульд олон мандаттай тойрог гэж заасан. Тэгэхээр тухайн тойрогт хоёр буюу түүнээс дээш мандаттай байна гэсэн үг. Тухайн тойрогт хэдэн мандаттай байхыг хүн амын тоо, төвлөрлийг тооцон гаргах ёстой. Цөөн хүн амтай аймгууд бий. Жишээлбэл Дундговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгээд хоёр мандаттай тойрог болгомоор байгаа юм” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагандаа онцолжээ.

Угтаа бол УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Говьсүмбэр аймаг болон Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Сайхандулаан, Алтанширээ, Дэлгэрэх, Мандах болон Өргөн сумын ард иргэдийг төлөөлөн УИХ-д сууж байгаа юм. Гэвч 2020 оны УИХ-д сонгуульд дорноговьчуудаас санал авч чадахгүй гэж бодсон уу, аль эсвэл өөрийгөө өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төлөөлж чадсангүй гэж бодоод уу Дорноговь аймгаас зай барьж, Дундговь аймгийг налахаар шийджээ. Ийнхүү өнгөрсөн хугацаанд өөрийн тойрогтой олигтойхон ажил хийж чадаагүй учир сонгогчдынхоо нүүрийг дахин харж чадахгүйд хүрсэн Д.Дамба-Очир, Г.Мөнхцэцэг нар сонгогдсон тойргийнхоо сонгогчдоос “зугтаж”, Дундговь, Говьсүмбэрийг нэгтгэхээр санаархаж байна.

Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоог тогтоох бүрт Говьсүмбэр аймгийн асуудал яригдаж, Дундговь, Дорноговиос сонгогдох гэсэн горилогч нар булаалдаж байгаа нь говьсүмбэрчүүдийн эрх ашгийг үл хүндэтгээд зогсохгүй доромжилж байгаатай утга ижил юм. Үр дүнд нь Говьсүмбэр аймгийн ард иргэдийн дуу хоолой төрд хүрч чадахгүй, орон нутгийн нийгэм-эдийн засгийн байдал сайжрахгүй байна.

Сонгуулийн тойргийг зөв зурж, мандатын тоог нэмэгдүүлж чадвал сонгуульд ялалт байгуулж, УИХ-д сонгогдох боломжтой байдаг. Энэ дагуу сонгуульд хүч үзэхээр горилж буй эрхмүүд нэг аймгийн ард иргэдийн итгэл үнэмшил, орон нутгийн хөгжил цэцэглэлтээр наадаж болохгүй.   

Хуваалцах:360

СЭТГЭГДЭЛ (36)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин6 жил өмнө

    хуучнаагаа бвал яасан болоод бусадтай нийлүүлэх гээд байгаа вэ болиосой

  • Z
    Zochin6 жил өмнө

    Yun dundgowi be. Gowisumber aimag hezeenii l dornogowiin hariya sum bsan. Odoo Gowisumber tusgaar aimag uchraas 17 myangan hun amtai dangaaraa neg toirog bolj orj ireh heregtei. Aimgaa dangaar ni toloolson gishuuntei bolmoor bn. Gowisumberchuudee sanal bodloo bicheechee.

  • U
    Ulemj6 жил өмнө

    Munkhtsetseg shulegee bicheel yvlda. Yun daxin snggdx ve. Uzlee odoo bloo graaaa

  • З
    Зочин6 жил өмнө

    Ochij ochij damba ochir shu hol ochij hutsaarai zugeer l nam bus huniig demjini

  • Z
    Zochin6 жил өмнө

    Xoyulaa odoo bolnoo garaxgui shuu yasan ix doromjlol ve

  • Х
    Хүн6 жил өмнө

    2 гуйлгачин минь 2 лоо хөтлөлцөөд зайлаарай гэж киноны дүр санаанд буулаа

  • З
    Зочин6 жил өмнө

    Tegsen uu hha

  • З
    Зочин6 жил өмнө

    hen dundgobid ochij naranhuud ylagdahiig hushevde undeslelgui taamag bn

  • З
    Зочин6 жил өмнө

    ккк

  • З
    Зочин6 жил өмнө

    Одоо мөнхцэцэг дамба-очир хоёр юүгээ хийх вэ дээ нэр дэвших гэж. Зүгээр л боль боль бас дахин боль

  • С
    Сонгогчид6 жил өмнө

    Энэ 3 болно гэж хэлэх бна.Энэ их хуралд хуульчид,эдийн засагчид түлхүү баймаар.Болор цомтонгууд,хөрөнгөтэй баячууд,алдар цолтой бөхчүүд,сэтгүүлчид үнэхээр жулдаж байна сонгогчидоо...Дамбасүрэн гишүүний ичих булчирхай ажиллахгүй байгаа юм биш үү.

  • Я
    Ядуу ардууд6 жил өмнө

    Дунд нь Дэлгэрсайхан чимээгүй сонсоод л гарах санаатай...хувьдаа авчих гээд л байгааг ард иргэд хараасай.!!! Новшийн шуналтай Дээгий

  • З
    Зочин6 жил өмнө

    Дамба ба түүний нөхөд ждү - д хайртай болохоос монголд ч хайргүй бид өөрчлөгдсөн - бид уучлахгүй

  • У
    Ука6 жил өмнө

    Дамба чинь засгийн газар Монгол улсын эсрэг рио--д үйлчилдэг гар мөн биздэ Монголын засгийн газрын - эсрэг ажилдаг хүн манай говийн эсрэг л ажиллана биздэ

  • З
    Зочин6 жил өмнө

    100.0 хүн амтай Эрдэнэтийг төлөөлж чадаагүй хүн Говийг чадахуу Рио тинто руу дөхөж бга бха ккк

  • З
    Зочин6 жил өмнө

    Одоо бол үгүй шүү. Үгүй шү. Үгүй ЖДҮ чидыг дэмждэг аймаг биш бас ИХ ХУРАЛ та бүхний орогнодог газар биш Аймаг аймагта очоод ажла хийгээд өвөө эмээ гээд дуудуулаад амьдар

  • А
    Анир6 жил өмнө

    Шинэ залуусыг сонгонооо Эрдэнэтийнхэн ёстой 1 нүдээрээ ч энэ хүзүүгүй хулгайчыг үздэггүй юм билээ нутаг оронд минь муу юм нүүрлэх вий дээ ! Замын тендер хулгайлна Замаа ТАМ болгоно ! ЖДҮ хулгайлна ! Хувьдаа завшина! Рио тинто д хов хүргэнэ Энэ ёстой түй түй та бүхэн түүгээр явсан гайг үүгээр л битгий авчираарай нутгийн уугуул иргэд минь ээ

  • Э
    Энхүүлэй6 жил өмнө

    Есүс эзэн иинь Дамбыг давааны цаана даваанд хаяж туслаач хүнгүй газар хот суурин газраас

  • З
    Зочин6 жил өмнө

    Бурхан минь Дамба-

  • З
    Зочин6 жил өмнө

    ТҮЙ....ТҮЙ МОЛИГО----ОЧИР манай энүүгээр БҮҮ----ҮЗЭГД ТҮЙ...ТҮЙ муу юм холуур

  • З
    Зочин6 жил өмнө

    Там Очир Мөнхцэцэг 2ыг сонгож юугаа хийнээ.Тэр 2 хүн ардын төлөө юм хийх хүмүүс мөн үү.Нэг нь замын мөнгийг хуу идсэн зальтан.Нөгөө авгай ньөөрөө баяжих өвчин тусаж ждү гийн мөнгийг идсэн бузар амьтад

  • З
    Зочин6 жил өмнө

    Галзуу өвчин тусаагүй л байлтай Дамбо --очир ЖДҮ - чин Тэр бум төгрөг авсан хулгайч шүү !!!! ОЮУ--- ТОЛГОЙ-д мэдээлэл дамжуулж МӨНГӨ авдаг гар шүү ОРХОН аймгаас 1 ч удаа булхай Луйвар хийхгүй гарч үзээгүй ЛАЛАР шүү !!!!! Битгий сонгоорой ХУЛХИ - ХУЛГАЙЧ--- ЖДҮ--- ТАГНУУЛЧ

  • З
    зочин6 жил өмнө

    Мундаг Засаг даргатай даа Дорноговь их хурдтай хѳгжиж байгаа

  • И
    иргэн6 жил өмнө

    Ардын намын ѳрсѳдѳгчгүй ялах аймаг бол Дорноговь гарцаагүй мѳн тийм учраас дангаар нь хоёр болгожээ

  • Г
    ганаа6 жил өмнө

    Сүхбаатар Говьалтай Булган 61.0 мянган хүнтэй Дорноговиос 10.0 мянгаар бага аймаг байна шүү. Бүгдийг нь нэг тойрог болгооч ээ

  • С
    сүх6 жил өмнө

    Дорноговь 71.0 хүнтэй аймаг нѳгѳѳ хоёр нь нийлээч 62.0 хүрэхгүй юм байна даа

  • З
    Зочин6 жил өмнө

    Дорноговь чинь Сүхбаатар Говьалтай Булган аймгаас 10.0 мянгаар илүү хүнтэй Дундговиос 30.0 илүү хүнтэй маш том аймаг юм байна лээ

  • З
    Зочин6 жил өмнө

    Дорноговь чинь Сүхбаатар Говьалтай Булган аймгаас 10.0 мянгаар илүү хүнтэй Дундговиос 30.0 илүү хүнтэй маш том аймаг юм байна лээ

  • З
    Зочин6 жил өмнө

    Дорноговь чинь Сүхбаатар Говьалтай Булган аймгаас 10.0 мянгаар илүү хүнтэй Дундговиос 30.0 илүү хүнтэй маш том аймаг юм байна лээ

  • Г
    ганаа6 жил өмнө

    Дорноговь аймаг чинь том аймаг шүү дээ дангаараа 2 болох байлгүй дээ. Дундговь аймаг 44.0 мянган хүнтэй Говьсүмбэр 18 .0 хүнтэй нийлээд 62,0 шүү дээ яаж хоёр болох юм бэ 1 болгох хэрэгтэй шүү

  • Z
    zochin6 жил өмнө

    Ene gurav ali n ch hereggui.Uondaa gishuun boloh geed bdg uom.Zugeer l hedee oron nutagt ajil amidralaa zohitsuulah gj.alban tushaal avah gj bainga l gishuund helne.yrina gesen humuus bdg gesen hedeeniihnii amidrald oroltsdogoo bolimoor uom

  • И
    Иргэн6 жил өмнө

    Говьсүмбэрийг татан буулгаж эргээд Дорноговьтой нийлвэл илүү хөгжих боломжтой. Дундговь ч хүн багатай 45000, говьсүмбэр 17000 нийлээд дөнгөж 62000. Дорноговь дангаараа 70000 хүрчихсэн шдээ.

  • Э
    Энхбаяр6 жил өмнө

    Манай эндхийн Хулхи-Очир тэнд явж байх юм

  • B
    B6 жил өмнө

    Та 3 ын хэн нь гарахгүй Ванга шиг хэлчихьe

  • Н
    Новш юмаа Гоььсүмбэрийн ард иргэд тоглоомын хүмүүсүү6 жил өмнө

    Бббб

  • З
    Зочин6 жил өмнө

    Юун галзуугийн тэмдэглэл вэээ