Хууль зүйн байнгын хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

Улс төр
adminУнших: 1 мин
00
legacy:resources/images/news/8b6ec93362a27a699ebd409b62bc9ec3_1478047102-2020-01-28-133539-2013340303.jpeg

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын саналаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хурал хаалттай болсон бөгөөд 13 гишүүн оролцож, долоо нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцэж, УИХ-аар хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргана. Өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороогоор тус асуудлыг хэлэлцээд Н.Номтойбаяр гишүүнийг түдгэлзүүлэх нь зөв гэж үзсэн юм.