БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар гадаад иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5be3b026dc8dd-2020-01-31-151123-597784988.jpeg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа.  Мөн гуравдугаар сарын 2-н хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглолоо.

Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-ныг хүртэл нэвтрүүлнэ. Гуравдугаар сарын 2-н хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ. Харин бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй гэж шийдвэрлэсэн тухай Засгийн газраас мэдээллээ.