"ЗИЛ-131” маркийн 28 машинаар өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд шахмал түлш өдөр бүр түгээж байна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/159A7856-6tj9etnka79695fkelll5gp6ayh1va5n84tbh8jlidc-6tq5zjw8wb21kbgk23jjgr75hcrsvqpngw9irg2aji8-2020-02-04-100229-157853931.jpeg

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханаар ахлуулсан алба хаагчид сайжруулсан шахмал түлшийг түгээх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Өдөр бүр “ЗИЛ-131” маркийн 28 автомашинаар 6 дүүргийн автомашин зорчих боломжгүй 25 өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд түгээлтийг хийж байгаа юм. Сайжруулсан шахмал түлшийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилготой тус ажил 03 дугаар сарын 02-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

legacy:upload/images/ni/2020/02/04/80322267_563262934517034_1219496319488360448_n-100110-173763068.jpeg