Нэгдүгээр сард 3,558 кг үнэт металь худалдан авчээ

Хоосон
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/mbbig-2020-10-22-181053-793049301.jpeg

Монголбанк 2020 оны 1 дүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 597 кг үнэт металл худалдан авснаас 2,960 кг-аар их буюу 5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Нэгдүгээр сард 3,558 кг үнэт металл худалдсан авсны 1,747 кг нь цагаан мөнгө, 1,810 кг нь алт байжээ. Мөн Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс 61 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь салбар 72 кг үнэт металлыг худалдаж авсан байна.

2020 оны 1 дүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 137,211.81 төгрөг байлаа.

legacy:upload/images/ni/2020/02/04/goldjanuary1-110352-1152382346.jpeg

График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

legacy:upload/images/ni/2020/02/04/goldjanuary2-110525-659784822.jpeg

График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

legacy:upload/images/ni/2020/02/04/goldjanuary3-110551-1212305408.jpeg

График 3. 2020 оны 1 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)