МСҮТ-ийн суралцагчдад 200 мянган төгрөгийн тэтгэлгийг сар бүр олгоно

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/MSUT-2020-02-04-165756-1750515377.jpeg

Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ оны нэгдүгээр сараас эхлэн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо.

Энэхүү тэтгэлгийг МСҮТ-ийн 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа суралцагч авна. Журмын өөрчлөлтөөр бүх насны суралцагчдад олгодог байсан бол 45-аас доош насныханд олгохоор болжээ. Тэтгэлэг авах суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагадаа 75-аас дээш хувийн ирцтэй байх шаардлагатай.

Өнөөдөр болж буй Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 асуудал хэлэлцэн шийдвэр гаргах аж.