Т.Бадрал: Нэг эмнэлэгийг тусгаарлан коронавирусийн халдварын чиглэлээр бие даан ажиллуулна

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/470e5477335b035dad23ad6956de7fe8-2020-02-05-150130-979830766.jpeg

Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээллээ. Тэрбээр, “Коронавирусийн асуудал ярвигтай, хүнд байдалд шилжиж байна. Нэг эмнэлгийг коронавирусийн халдварын чиглэлээр тусгаарлан бие даан ажиллуулах шаардлага гарч байна гэсэн саналыг ЭМЯ-наас оруулсан. Ямар нэг барилга байгууламж худалдан авах боломжгүй. Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлээр өнөө орой судлахаар ярилцлаа. Мөн БНХАУ-д дахин шувууны ханиад гарч олон шувууг устгалд оруулсан тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас тахианы мах, тахианы махан бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг хориглолоо” гэв.