Дархан-Уул аймагт тусгаарласан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/6241f7_66F7B18C-3D1F-4068-97CF-DCB195E5EFDA_x974-2020-02-06-112539-659456933.jpeg

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарч шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогджээ. 

Хоёрдугаар сарын 05-нд ЭМЯ-наас хийсэн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 04-нд Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлагдан тандалт судалгаа, шинжилгээ, эмчийн хяналтад байна. Энэхүү иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Дархан-Уул аймагт очсон. 

Мөн 2020 оны хоёрдугаар сарын 4-ний 23:00 цагт Сөүл-Улаанбаатарын нислэгээр зорчиж ирсэн хүмүүсээс сэжигтэй хоёр тохиолдол илэрч, тусгаарлагдан шинжилгээнд хамрагдаж, эмчийн хяналтад орсон бөгөөд хариу нь маргааш гарна” гэж мэдээлж байсан. 

Харин өнөөдрийн хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл сэжигтэй тохиолдол илэрсэн иргэдийн хариу сөрөг гарч, шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсоныг мэдэгдлээ.