Нийгмийн халамжийн дөрвөн үйлчилгээг "Ebarimt" апп-аар авах боломжтой боллоо

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/EQE2FGnU0AAtwX7-2020-02-06-180215-1405250463.jpeg

Иргэн та нийгмийн халамжийн дөрвөн үйлчилгээг "Ebarimt"-аар дамжуулан, өөрийн бүртгэлтэй дансаар авах боломжтой боллоо.

Тухайлбал, Насны хишиг тэтгэмж, Алдарт эхийн I, II зэргийн одонтой эхэд олгох мөнгөн тусламж, Жирэмсэн эхийн тэтгэмж, Цалинтай ээжийн тэтгэмжийг и-баримтад бүртгэлтэй өөрийн дансаар дамжуулан хүлээн авч болно. 

Та өөрийн бүртгэлээр ebarimt аппликейшнд нэвтрэн орж тэтгэмж авахыг зөвшөөрөн ИЛГЭЭХ товчийг 2020 оны 02-р сарын 8-ны өдрөөс өмнө дарснаар таны и-баримтад бүртгэлтэй дансанд халамжийн мөнгө олгогдоно. Харин илгээх товч гарч ирэхгүй бол аппликейшнаа шинэчлэл хийгээрэй.