Хоёрдугаар сарын 17-ноос иргэний бүртгэлийн үйлчилгээг дараах байршлаас аваарай

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/5d8b31f29d01b-2020-02-10-131115-1547947427.jpeg

Улсын бүртгэлийн байгууллагын “100 айл” дахь Үйлчилгээний 1, 2, 3-р байранд барилга, засварын ажил хийгдэх болсон тул 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дараах шинэ хаяг дээр иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн болон архивын лавлагаа, үйлчилгээ үзүүлэх болжээ.

Хоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн шинэ хаяг буюу Нийслэлийн СБД-ийн 11-р хороо, Цагдаагийн гудамж, 120 тоот буюу Үйлчилгээний 1-р байрнаас зүүн хойшоо 50 метрийн зайд орших “Миний байшин” төвд лавлагаа, үйлчилгээг үзүүлнэ. 

Жич: Үйлчилгээний 1, 2, 3-р байрнаас үзүүлж буй үйлчилгээ 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хэвийн үргэлжлэх болно.

legacy:upload/images/ni/2020/02/10/--130945-1582167834.jpeg