Говь-Алтай аймагт 4,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:govi altai aimag/Map_mn_gobi-altai_aimag.png

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, Эрдэнэ сумын Өлзийт багийн “Ямаан-Ус” гэдэг газар урьд шөнө буюу хоёрдугаар сарын 12-ны 02:02 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын  Засаг даргын Тамгын газрын дарга Б.Буянзаяагаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Эх сурвалж: ОБЕГ