Сүхбаатар аймагт нэг гэр бүлийн 3 хүн гал түймрийн улмаас амиа алджээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/12-1-2-1-2020-02-13-102840-351681966.jpeg

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд иргэн Э-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 13-ны өдрийн 01:15 цагт хүлээн авчээ.

Уг гал түймэрт 33 настай эрэгтэй Э, эмэгтэй Б, 14 настай Х нар өртөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.  Иргэн Э нь гал гарах үед хүү 12 настай Б, охин 3 настай Б нарыг гэрийн тооноор гаргасан аж. Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг 1-р зэргийн түлэгдсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 1 км замыг туулан 01:18 цагт очиж, 12 минут ажиллан унтрааж сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.